Нийгмийн эгэх хариуцлагын өдөрлөг

Арга хэмжээний нэр:  Нийгмийн эгэх хариуцлагын өдөрлөг

Арга хэмжээний тухай: Аймаг, дүүргийн түвшинд нийтийн үйлчилгээ, төрийн үйл ажиллагааг иргэд, олон түмэнд илүү хүртээмжтэй, чанартай хүргэх хүрээнд иргэдийн оролцоо, талуудын хамтын ажиллагааны талаар нээлттэй яриа хэлэлцүүлэг, мэдээлэл тараах зэрэг үйл ажиллагаа бүхий өдөрлөг.

Хэрхэн зохион байгуулах: Хот, аймаг, дүүргийн түвшинд энэхүү өдөрлөгийг орон нутгийн захиргаа, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд мөн иргэний нийгмийн байгууллагууд хамтран зохион байгуулна. Тэгэхэдээ аймаг, дүүргээс тогтмол зохиодог нийтийг хамарсан арга хэмжээтэй уялдуулж, тэдгээрт Нийгмийн эгэх хариуцлагатай холбоотой үйл ажиллагаануудыг нэмж оруулах нь илүү үр дүнтэй.

Өдөрлөгийн ач холбогдол:

  • Орон нутаг дахь нийгмийн эгэх хариуцлагын талаарх туршлагуудыг иргэд олон нийт, холбогдох талууд харилцан солилцож, суралцах, улмаар үр дүнтэй санаачлагуудыг түгээн дэлгэрүүлэх 
  • Төрийн болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд ба иргэд, үйлчлүүлэгч нарын хоорондын харилцан нээлттэй, үр дүнтэй харилцааг дэмжих
  • Иргэд, ИНБ-уудын идэвхтэй бөгөөд үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэх, ингэснээр нийтийн үйлчилгээг сайжруулах боломжтой

Ерөнхий хөтөлбөр: Аливаа өдөрлөг нь тухайн аймаг, дүүргийн онцлогоос хамааран янз бүрийн хэлбэрээр зохиогдож болно.  Ерөнхийдөө, өдөрлөгөөр дараах үйл ажиллагаануудыг зохиож болох юм. Жишээ нь:

  • Нийтийн үйлчилгээ тухайлбал боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хэлэлцэх
  • Нийгмийн эгэх хариуцлагын санаачлагуудын явц, үр дүн, сайн туршлага, сургамжуудын талаар танилцуулж, хамтран ярилцах
  • Иргэдийн оролцоо, сайн засаглал, нийгмийн эгэх хариуцлага, холбогдох аргачлалын талаар семинар, сургалт зохион байгуулах
  • Нийтийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл түгээх, мөн иргэдээс санал асуулга авах зэрэг

МУНЭХБ төслийн хүрээнд аймаг, дүүргүүдэд зохиогдох Нийгмийн Эгэх Хариуцлагын өдөрлөгүүдийн тов, төлөвлөгөө тодорхой болсны дараа дэлгэрэнгүй болон тодорхой мэдээллийг энэхүү вэб хуудас болон бусад холбогдох мэдээллийн сувгаар түгээх болно. 

Аймаг, дүүргийн түвшинд “Нийгмийн Эгэх Хариуцлага” өдөрлөг зохион байгуулахад тус болох зарим нэг зөвлөмжийн бичгүүд: