Судалгаа

×

Error message

Notice: Undefined index: placeholder in mailchimp_signup_subscribe_form() (line 333 of /home/irgenfes/public_html/sites/all/modules/mailchimp/modules/mailchimp_signup/mailchimp_signup.module).

Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттай “МОНГОЛ УЛСАД НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ” төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран 2015-2019 онд 10 аймаг (Ховд, Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод), нийслэлийн 3 дүүрэгт (Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй) төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2017 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран иргэний нийгмийн байгууллагын хөндлөнгийн үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх, төв болон орон нутгийн удирдлагын түвшинд төрийн бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор сонгогдсон дөрвөн төрийн бус байгууллагаар Засгийн газраас баталсан эрүүл мэнд, боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг гүйцэтгүүлж бодлогын зөвлөмж болон хөндлөнгийн үнэлгээний аргачлалыг боловсрууллаа. Тус хөндлөнгийн үнэлгээ нь 2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 10.7-д заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд тодорхой давтамжтай хөндлөнгийн үнэлгээг хийх хуулийн заалтыг хэрэгжүүлснээрээ ач холбогдолтой болсон юм. Бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийх нь олон улсад нийгмийн эгэх хариуцлагын нэг чухал механизм гэж тооцогддог.

“Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл нь илүү ил тод, хариуцан тайлагнадаг, үр дүнтэй улсын салбарын хөрөнгийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд бий болгох зорилгоор 10 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжиж байна. Төслийг хэрэгжүүлэх стратеги нь иргэдийн оролцооны үйл явц, мэдээллийг ил тод, нээлттэй олон нийтэд хүргэх тогтолцоог сайжруулахын тулд орон нутгийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийн хамтын ажиллагааг дэмжих юм. Аймгуудад хэрэгжсэн дэд төслүүдийг сонгохдоо тухайн аймгийн ядуурлын гаралт, нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн байдал, эрүүл мэнд болон боловсролын шалгуур үзүүлэлт зэрэг холимог шалгуурыг харгалзжээ.

Уг хөндлөнгийн үнэлгээг төслийн дотоодын болон донорын тайланд тусгаж оруулах, дэд төслийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, давтан хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой төслийн шийдвэр гаргахад ашиглах зорилгоор гүйцэтгэв. Хөндлөнгийн үнэлгээг гүйцэтгэхдээ дэд төслүүдийг үнэлэх дараах байдлаар үнэлж цаашид хийгдэх алхмуудыг санал болгосон.

Үүнд:

• Нийгмийн эгэх хариуцлагын үйл явц

• Засаглал, төрийн үйлчилгээ, оролцогч талуудыг чадавхижуулах талаар бий болгосон үр дүн

• Тогтвортой байдлыг хангах механизмыг бий болгох зэрэг болно.

Говь-Алтай аймгийн дэд төсөл хэрэгжиж дуусаагүй байсан учраас энэ аймгаас бусад Дорнод, Говьсүмбэр, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс болон Өвөрхангайд зэрэг аймгуудад хэрэгжсэн эрүүл, мэнд боловсролын нийгмийн эгэх хариуцлагын дэд төслийн үр дүнг баримтжуулсан.

Төслийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцах, орон нутгийн болон үндэсний ТББ, орон нутгийн төрийн албан хаагчид, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагуудтай ярилцлага хийх зэргээр их хэмжээний мэдээллээс төслийн туршлага, сургамжийг нарийвчлан тодорхойлсон.

Оролцогч талуудтай хийсэн ярилцлагаас үзэхэд анхан шатны эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ болон хүн амын тодорхой хэсэгт чиглэсэн сүрьеэ, амны хөндийн эрүүл мэнд, түр оршин суугчдад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бүх оролцогч талуудаар үнэлүүлэн саналыг авч бүх оролцогч талуудын хамтын ажиллагааны хүчинд дэд төслүүдийг хэрэгжүүлсэн байна. Дэд төслүүд нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх үнэлгээний дүнг шийдвэр гаргагч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад үйлчилгээ сайжруулах, тодорхой арга хэмжээ авах шийдвэр гаргуулах зорилгоор танилцуулж ажилласан байна.

Ихэнхи үйлчилгээ сайжруулах төлөвлөгөөнүүдийг (5 дэд төслийн хүрээнд) төрийн бус байгууллагын шууд оролцоотойгоор боловсруулсан бол бусад дэд төслүүд (4 дэд төсөл) нь төлөвлөгөөг боловсруулахдаа ТББ-ын тодорхой түвшний оролцоо, санал, зөвлөмжийг тусгажээ. Харин нэг төслийн хувьд худалдан авах ажиллагааны үйл явцыг сайжруулах зорилгоор төлөвлөлт болон гэрээний гүйцэтгэлд оролцох байдлаар өвөрмөц байдлаар ажиллажээ.

Бүх дэд төслүүд нийгмийн эгэх хариуцлагын санаачлага, үйл ажиллагааг төлөвлөсний дагуу амжилттай хэрэгжүүлсэн боловч нийгмийн эгэх хариуцлагын талаарх ойлголт болон дэд төслийн хэрэгжилтийн чанар дээр онцлох ялгаатай байв. Ховд, Сэлэнгэ аймгууд хөндлөнгийн үнэлгээний бүх шалгуур үзүүлэлтийг сайн биелүүлж цаашид түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх боломжтой тодорхой туршлага, аргачлалын жишиг, загвар болжээ.

Бүх дэд төслүүд нийгмийн эгэх хариуцлагын санаачлагын үр дүнд төрийн үйлчилгээг сайжруулах, түгээн дэлгэрүүлэх, өргөжүүлэх бүрэн боломж, чадамжтай болохоо харуулсан бөгөөд тус хөндлөнгийн үнэлгээний үр дүнд цаашид сайжруулах үйл ажиллагааны чиглэлийг зөвлөв. Тайлангийн 3-р бүлэгт аймаг тус бүрээр төслийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй авч үзсэн бөгөөд мөн аймгийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаануудыг санал болголоо. Бүхэлд нь МУНЭХБ төслийн хүрээнд дараах санаачлага, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

1. Нийгмийн эгэх хариуцлагын талаар болон шийдвэр гаргах үйл явц, төрийн үйлчилгээ, засаглалд иргэдийн оролцоог хангах талаарх орон нутгийн удирдлага, үүрэг хүлээгчдийн ойлголтыг гүнзгийрүүлэх

2. Төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, боловсруулалт хийх ерөнхий чадавхаас гадна хамтран шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрөөс (засгийн газраас) хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр, төрийн үйлчилгээний чанарын талаар нотолгоонд суурилсан, асуудалд чиглэсэн, үнэн зөв дүгнэлт, санал, зөвлөмжийг боловсруулах орон нутгийн чадавхийг бэхжүүлэх

3. Иргэдийн онооны карт (ИОК)-аас гадна Монголын нөхцөлд тохирсон нийгмийн эгэх хариуцлагын загвар, аргачлалыг танилцуулах, нэвтрүүлэх

4. Иргэдийн төрийн үйлчилгээний талаарх үнэлгээ, санал болон төрийн үйлчилгээний мониторингийн үр дүн, загварыг засаглалын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, засаглалын үйл явцын нэг хэсэг болгох талаар илүү албан ёсны, институцижуулах арга замуудыг хайх.

Баримт бичиг: 

“Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл нь илүү ил тод, хариуцан тайлагнадаг, үр дүнтэй улсын салбарын хөрөнгийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд бий болгох зорилгоор 10 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжиж байна. Төслийг хэрэгжүүлэх стратеги нь иргэдийн оролцооны үйл явц, мэдээллийг ил тод, нээлттэй олон нийтэд хүргэх тогтолцоог сайжруулахын тулд орон нутгийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийн хамтын ажиллагааг дэмжих юм. Аймгуудад хэрэгжсэн дэд төслүүдийг сонгохдоо тухай аймгийн ядуурлын гаралт, нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэхэд
бэлтгэгдсэн байдал, эрүүл мэнд болон боловсролын шалгуур үзүүлэлт зэрэг холимог шалгуурыг харгалзжээ. 

Уг хөндлөнгийн үнэлгээг төслийн дотоодын болон донорын тайланд тусгаж оруулах, дэд төслийн туршлагыгтүгээндэлгэрүүлэх, давтан хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой төслийн шийдвэр гаргахад ашиглах зорилгоор гүйцэтгэв.

Баримт бичиг: 

Англи хэлний “Social accountability” гэсэн ойлголтыг монгол хэлнээ Нийгмийн хариуцлага, Нийгмийн хариуцан тайлагналт, Иргэдийн хяналт зэрэг олон янзаар орчуулан хэрэглэж байна. Үүний зэрэгцээ “Social responsibility”, "Corporate social responsibility" гэсэн ялгаатай ойлголтууд, мөн Нийгмийн хариуцлага гэсэн ижил нэр томьёогоор орчуулагдан хэрэглэж байгааг залруулах, зөв оноон хэвшүүлэх нь нэн чухал юм. Иймд “Social accountability” гэх ойлголтыг үндсэн үзэл санаа, хэрэглээ, арга хэрэгсэл, төрлүүдийг судлан, нэр томьёоны хувьд давхардсан ойлголтуудтай харьцуулан бичихийг зорилоо. Улмаар хэл шинжлэлийн болон холбогдох чиглэлийн 20 гаруй эрдэмтэн судлаачдын оролцоотой хэлэлцүүлэн, эцэстээ “Нийгмийн эгэх хариуцлага ” гэсэн нэр томьёоны шинэ хувилбарт санал нэгдсэн талаар уг өгүүлэлд танилцуулна.

Баримт бичиг: 

Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх (МУНЭХБ) хөтөлбөрийг 2015-2019 онд Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА), Дэлхийн банк (ДБ)-ны хамтарсан санхүүжилтээр 10 аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдийг хамруулан хэрэгжүүлнэ.

Суурь судалгааны зорилт нь МУНЭХБ хөтөлбөрийн логик хүрээнд тодорхойлогдсон индикаторын цаашдын үнэлгээг дэмжих суурь өгөгдлийг цуглуулах юм. Хоёрдахь зорилт нь хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг болж, тавьсан зорилгодоо хүрэх боломжийг нэмэгдүүлэхүйц өгөгдөл, мэдээллийг олж бүрдүүлэх байсан. 

Баримт бичиг: 

Судалгаа хийсэн байгууллага: Ардчиллын төлөөх дэлхийн хөдөлгөөн ба Улс төрийн боловсролын академи

Судалгаа хийсэн он: 2013

“Иргэдийн оролцооны эрх зүйн орчин, хэрэгжилтийн байдалд шинжилгээ хийх” төслийн хүрээнд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа тулгуур хууль болон салбар хоорондын хуулинд иргэдийн оролцоо хэрхэн тусгалаа олсоныг шинжлэн үзэх, тулгуур хуулинд тусгасан үзэл санаа салбарын хуультай хэрхэн уялдаж байгаа болон УИХ, Засгийн газрын тогтоол, яамдын сайд нарын тушаалаар баталсан журмууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын бодлого шийдвэрт хэрхэн нөлөөлж байгаа, хэрэгжилт ямар байгаа зэргийг тодорхойлох нь энэ судалгааны гол зорилго юм. Судалгаанд иргэдийн оролцооны үндсэн хэлбэр буюу мэдээллэх, зөвлөлдөх, идэвхитэй оролцоо, иргэдийн хяналт гэсэн ангиллаар хууль эрх зүйн актыг шинжилж, эерэг сөрөг тал, боломжтой тохиолдолд хэрэгжилтийн байдлыг судаллаа.

Судалгаа хийсэн байгууллага: Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн

Судалгаа хийсэн он: 2014

Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд манай улс 2000-аад оноос анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд 2013 оноос үйлчилж эхэлсэн “Төсвийн тухай” шинэ хууль, “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулиар энэ үйл ажиллагааг идэвхжүүлэхийг зорьж байна. Гэхдээ амьдрал дээр төсвийн ил тод байдал хангалтгүй, иргэдийн оролцоо бага, үр дүн муутай хэвээр байна. Үүний шалтгаан нөхцөлийг тодруулж, асуудлыг шийдвэрлах арга замыг тодорхойлохыг энэхүү судалгаа зорьсон.