Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэв.

 “Нийгмийн Эгэх хариуцлагыг Бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Дорнод аймагт  “Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” чиглэлээр дэд төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Төсөл хэрэгжсэнээр Хэрлэн сумын 1, 2, 8-р багуудын эмзэг бүлгийн иргэдийн эмнэлэгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлж, орон нутгийн төрийн бус байгууллагууд болон иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг үнэлэх чадавх эзэмшүүлсэн.