Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл (МУНЭХБТ)

                

 

Швейцарийн Хөгжлийн Агентлаг (CHF 2.5 сая) болон Дэлхийн Банкны (CHF 0.4 сая) хамтарсан санхүүжилтаар, Дэлхийн Банкны хэрэгжүүлж буй төсөл.

Тэргүүлэх салбар: Боловсрол, эрүүл мэнд

Хэрэгжих хугацаа: 2015 - 2019

Зорилтот бүлгүүд:

  • Төр, Засгийн газрын байгууллагууд
  • Орон нутгийн захиргаа, төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (10 аймаг ба Улаанбаатар хотын 3 дүүрэг)
  • Төрийн бус байгууллагууд,олон нийтийн бүлгүүд
  • Хэвлэл мэдээлэл
  • Судлаач, эрдэмтэд

Төсөл хэрэгжүүлэх үндэслэл

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол улс эдийн засаг, улс төрийн шилжилтийн хүрээнд чамгүй ахиц гаргасан хэдий ч төрийн үйлчилгээ нийт иргэдэд ялангуяа ядуу болон зорилтот бүлгийн иргэдэд шаардлагатай хэмжээнд хүрч чадахгүй хэвээр байна.

Монгол улсын Засгийн газраас төсөвт байгууллагуудын төсвийн удирдлагын ил тод байдлыг хангах, түүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой хууль, эрх зүйн шинэчлэлүүдийг хийсэн.

Эдгээр болон бусад шинэчлэл, дэвшлүүдийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд нийт талууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн бүлгүүдийн идэвхтэй бөгөөд бүтээлч оролцоо нэн чухал.

Хөгжлийн түншүүд болон бусад оролцогч талуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын чадавх сүүлийн жилүүдэд ихээхэн дээшилсэн. Ингэснээр иргэд өөрсдийн амьдралд чухал асуудлуудаар төртэй нягт харилцаатай байж, төрийн үйлчилгээн дэх хариуцлагын тогтолцоог тууштай сайжруулахад шаардлагатай Нийгмийн эгэх хариуцлагын (НЭХ) суурь тавигдсан байна.

Энэхүү бий болсон суурь дээр үндэслэн, НЭХ-ыг төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж, бэхжүүлэх нь тэдгээр байгууллагуудын засаглал мөн нөөцийн удирдлагыг сайжруулахад ихээхэн тустай байх болно.

Төслийн зорилго

Ядуурал ихтэй орон нутагт амьдарч байгаа иргэд НЭХ-ын тусламжтайгаар төрийн шийдвэр гаргах үйл явцад үр дүнтэй оролцож, мөн чанартай үйлчилгээ авах боломжоор хангагдана.

Төслийн гол үр дүн (хүлээгдэж буй):

  1. Монгол улсад НЭХ-ыг бэхжүүлэх хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн бүлгүүд, бусад оролцогчид чадавхжиж, НЭХ-ын үр дүнтэй арга хэрэгслүүд, стратеги болон нөөцийг өргөжүүлнэ.

  2. НЭХ нь үндэсний болон орон нутгийн түвшинд үр нөлөөтэй, албажин, тогтвортой байдлаар төлөвшин зохион байгуулагдана. (Мэдээллийн нээлттэй байдал, иргэдийн оролцоо, хариу арга хэмжээ авах г.м

Төслийн үндсэн зарчмууд

Гол анхаарах зүйлс:

  • Ядуурлыг бууруулахад ихээхэн тустай эрүүл мэнд ба боловсролын үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлууд
  • Үр дүнтэй арга хэмжээнүүд болон эерэг, дэвшилтэт өөрчлөлтүүдийг дэмжих

Бүтээлч ба үр дүнтэй харилцаа:

  • Олон талуудын харилцан бүтээлч хамтын ажиллагаа
  • Улс болон орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээнд гарсан ахиц, сайн туршлагуудыг харилцан солилцож, хамтран хэлэлцэх

Орон нутаг дахь манлайлал, хэрэгжилт:

  • Орон нутгийн холбогдох талууд тулгамдаж буй асуудлуудаа өөрсдөө хамтран тодорхойлж, шийдвэрлэх
  • Иргэний нийгмийн байгууллагууд ба орон нутгийн захиргаа, үйлчилгээний байгууллагуудад шаардлагатай чадавхыг бий болгох
  • Орон нутгийн талууд НЭХ-ын санаачлагуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүрэх явцыг дэмжих

Бүх шатанд зохион байгуулалттайгаар туршиж, суралцаж, нэвтрүүлэх:

  • Тулгамдсан асуудлуудыг алхам алхмаар шийдэх
  • Туршлагаасаа суралцах, тогтмол сайжруулах
  • Сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх

Нээлттэй байдал, ил тод байдлын төлөөх санаачлагуудыг дэмжих:

  • Монгол улсын Нээлттэй Засгийн Түншлэлийн амлалтууд
  • Орон нутаг дахь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний ил тод байдал

Үйл ажиллагаа ба хүлээгдэж буй үр дүнгүүд

2016 онд энэхүү төсөл нь орон нутгийн холбогдох талуудын төлөөлөл болох 650 гаруй хүнд НЭХ-ын үндсэн ойлголт, аргачлалуудын талаар сургалт явуулсан.

Төсөлд хамрагдаж байгаа 10 аймаг, 3 дүүрэгт оролцогч талуудын төлөөлөл бүхий бүлгүүд сайн дураар өөрсдөө зохион байгуулагдан, тухайн орон нутаг дахь эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамгийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна.

Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, төрийн захиргааны болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд, энэхүү төсөл дараах үр дүнд хүрэхийг зорьж байна:

  • НЭХ-ын санаачлагуудыг орон нутгийн талуудтай хамтран хэрэгжүүлэхэд шаардлагатай, иргэний нийгмийн байгууллагуудын техникийн болон зохион байгуулах чадавхыг сайжруулах.
  • НЭХ-ын аргачлалуудыг ашиглах, баримтанд түшиглэсэн нөлөөллийн ажил хийхэд шаардлагатай чадавхыг талуудад олгох.
  • Үйлчлүүлэгч иргэдийн санал гомдлыг хүлээн авч, бүртгэн, хариу арга хэмжээ авах мөн эргэн тайлагнахтай холбоотой төрийн захиргааны болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын чадавхыг сайжруулах.
  • ИНБ-ууд, орон нутгийн үйлчилгээ үзүүлэгчид, төрийн захиргааны байгууллагууд хамтран асуудал шийдвэрлэх үйл явц сайжрах, ингэснээр төсвийн нөөцийг иргэдэд илүү үр дүнтэй ашигладаг болох.
  • Холбогдох салбарын яамдууд ба төрийн үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн нээлттэй байдал сайжрах.
  • Төслийн хүрээн дэх үр дүнтэй үйл ажиллагаанууд, сайн туршлагуудыг Засгийн газар, холбогдох байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад талуудад түгээн дэлгэрүүлэх.

Түншлэгч байгууллагууд

Бодлого, зохицуулалтын түвшинд: Монгол улсын Засгийн газар

Хэрэгжилтийн түвшинд: Олон талуудын төлөөл бүхий бүлгүүд

  • Аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар
  • Аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
  • Аймаг, дүүргийн боловсрол, эрүүл мэндийн газрууд, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд
  • Үндэсний болон орон нутгийн ИНБ, судлаагааны болон хэвлэл мэдээллийн байгууллагууд