Сайн засаглал, нээлттэй байдлын тухай видео
Нийгмийн эгэх хариуцлага эрүүл мэндийн үйлчилгээнд, Хөвсгөл аймаг
Нийгмийн эгэх хариуцлагыг Монголын нийгмийн харилцаанд төлөвшүүлэх нь

Монгол Улсын төрийн (олон нийтийн) үйлчилгээнд нийгмийн эгэх хариуцлагыг бий болгох нь засаглалыг бэхжүүлэх, төсвийн хөрөнгө зарцуулалтыг сайжруулах үр дүнтэй арга гэж ШХА, Дэлхийн Банк үзэж байна. 

Марсела Розо: Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийг 10 аймаг, 3 дүүрэгт хэрэгжүүлж байна.

2016 оны 4 сарын 20, Өнөөдөр сонин 

Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттай  “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийг 2014 оны есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Шинэ мэдээ

OHSAS 18001:2007 олон улсын стандартыг хангасан сургууль

Дорнод аймаг дахь Политехник коллеж Хөдөлмөр, эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007 олон улсын стандартыг "Хангасан" хэрэгжүүлэгч байгууллага боллоо.  Австрали, Шинэ зеландад төвтэй Энэтхэг улсын MS Sertification services PVT. Ltd компани олон улсын түвшний аудит хийж баталгаажуулав. Тус коллеж нь Нийгмийн хариуцлагын стандартыг хэрэгжүүлэгч Монгол улсын анхны төрийн бөгөөд боловсролын үйлчилгээний байгууллага болсон байна.

“Нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт тэтгэлэгт сургалт

 

Дэлхийн банкны захиалгаар “Нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт тэтгэлэгт богино хугацааны сургалтыг 2017 оны 11 дүгээр сард хоёр удаа Удирдлагын Академи дээр зохион байгуулах гэж байна. Уг сургалтын тэтгэлэгт сургалтын төлбөр, нийтийн тээвэр (автобус, галт тэрэг)-ийн зардал, өдрийн хоол багтсан болно.

Сургалтын үндсэн зорилго нь:

Үр дүнгийн тайлан - уулзалт

Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны “МУ-д нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1,2,8-р багийн 234 иргэдээс авсан онооны картын давтан үнэлгээний дүнг танилцуулах, үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын үр дүнг баталгаажуулах зорилгоор төслийн “ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН-УУЛЗАЛТ”-ын ажиллагаа 2017 оны 09-р сарын 14-ний өдрийн 14:00-17:00 цагийн хооронд Аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд боллоо.