Буцах

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Төв аймгийн төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллаж байна

10 Mar 2023 share

МАSАМ II төслийн хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн Засаг Даргын Захирамжийн дагуу төр, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийн гол зорилго нь орон нутгийнхаа иргэдийн төсвийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах, иргэдийн бүтээлч, утга учиртай оролцоог нэмэгдүүлэх юм. 

Ажлын хэсгийн ахлагчаар Төв аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Хуягбаатар, гишүүнээр Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ын мэргэжилтэн А.Туяажаргал, Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн Эрүүл мэнд хариуцсан  мэргэжилтэн Г.Сувдаа, Аймгийн ИТХ-ын Хяналт-шинжилгээ дотоод хяналтын мэргэжилтэн С.Батзаяа болон иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Төв телевизийн захирал Ж.Энхбаатар, Хүний эрх, хүний хөгжил ТББ-ын гүйцэтгэх захирал О.Мөнх-Очир, Энэрэнгүй хүсэл ТББ-ийн тэргүүн Ц.Оюун нар ажиллаж байна. 

Ажлын хэсгийн уулзалтыг 2023 оны 1 сарын 18-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлан танхимд зохион байгуулсан бөгөөд уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Хуягбаатар 2023 оны ИРГЭДИЙН ТӨСӨВ гарын авлагыг эцэслэхэд шаардлагатай мэдээллийг сумдуудаас ирүүлэх албан бичгийг яаралтай хүргүүлэн ажиллахаа илэрхийллээ. Мөн ажлын хэсгийн гишүүд 2023 оны 1 сардаа багтаан ИРГЭДИЙН ТӨСӨВ-2023 гарын авлагыг эцэслэх ажлыг аймгийнхаа ХБТХОХ-ын мэргэжилтэн А.Туяажаргалтай хамтран боловсруулахаар тохиролцов. Мөн олон нийтийн төсвийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв телевиз орон нутгийнхаа иргэдэд зориулан олон талт ТВ-Хэлэлцүүлэг, контент түгээх ажлыг  зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Мөн энэ үеэр буюу 2023 оны  1 сарын 17-18-ны өдрүүдэд  Глоб Интернэшнл төв “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь ба иргэдийн төсвийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь“ сургалт хэлэлцүүлгийг Төв аймгийн Зуун мод хотод ажлын хэсгийн гишүүдтэй хамтран зохион байгуулав. Сургалтад нийт 22 оролцогч оролцож Нийгмийн эгэх хариуцлага, төсөв, төсвийн хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ ба иргэдийн оролцооны талаарх ойлголт мэдлэгээ дээшлүүллээ. 

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Орон нутгийн түвшинд жендэр ба залуучуудад чиглэсэн тогтвортой хөгжилд

Орон нутгийн түвшинд жендэр ба залуучууд...

03 Jun 2022

2030 он хүртэлх хөтөлбөр нь нээлттэй засгийн газрын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэх гол хэрэгсэл юм....

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоног: Ардчиллыг шинэчлэх нь нэг удаа

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоно...

11 Jun 2022

"Нээлттэй засаглалын долоо хоног" нь нийгэмд нээлттэй засаглалыг хөгжүүлэхээр шийдсэн ажилчид, сэтгэ...

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын бүтээлийн товч танилцуулга

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын...

13 Jun 2022

Энэ жил OGP-ийн бие даасан тайлангийн механизм (IRM) шинэчлэгчдийг амбицтай, хэрэгжих боломжтой амла...

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн со...

06 Jan 2023

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгм...

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгий...

09 Mar 2023

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх...

“Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг Дорнод аймагт зохион байгууллаа

“Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцл...

10 Mar 2023

МАSАМ II төслийн мэдлэг ойлголт дээшлүүлэх ажлын хүрээнд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагы...