Буцах

Төслийг хамтран хэрэгжүүлэгч орон нутгийн төрийн бус байгууллагуудын сургалт-зөвлөгөөн боллоо

10 Dec 2022 share

Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь (МАСАМ II) төслийн хоёрдугаар үе шатыг Глоб Интернэшнл төвтэй хамтран хэрэгжүүлэгч орон нутгийн төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт зөвлөгөөн 2022 оны 12 сарын 7,8-ны өдрүүдэд боллоо. Сургалтад төслийн зорилтот аймаг дүүргүүд болох Архангай, Булган, Дархан-Уул, Хөвсгөл, Орхон, Төв, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ болон Багануур, Налайх, Сонгинохайрхан дүүргүүдийн төрийн бус байгууллагууд оролцлоо. 

Энэхүү сургалт зөвлөгөөний гол зорилго нь орон нутгийн ТББ-ууд харилцан туршлага солилцох, цаашдын ажлын төлөвлөгөөг хэлэлцэх,  нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэх аргачлалуудыг эзэмших, хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах ажлын хүрээнд уулзалтыг зохион байгууллаа. 

Төслийн хоёрдугаар шатны хэрэгжилт 2022 оны 6 сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд төсвийн ил тод байдал, улсын төсвийн хөрөнгө оруулалт, аймаг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтад иргэд, иргэний нийгмийн байгууллагын хяналт оролцоог нэмэгдүүлэх төр,  төрийн бус байгууллага болон олон талт хамтын оролцоог бий болгоход чиглэгдэж байна. 

Төслийн хүрээнд нийгмийн эгэх хариуцлагын бэхжүүлэх үндсэн зорилгын хүрээнд дөрвөн аргачлалыг төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд боловсруулсан бөгөөд цаашид эдгээр аргачлалыг төрийн бус байгууллагуудаар дамжуулан орон нутагт нутагшуулах, ил тод байдалд  иргэд олон нийтийг оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. 

Аргачлалууд: 

-      Улс, орон нутгийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөлд иргэдийн оролцоотой хяналт, үнэлгээ хийх аргачлал

- Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ 

- Иргэдийн дуу хоолой түүний үр нөлөө

- Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн үнэлгээнд хөндлөнгийн үнэлгээ хийх нь

Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь (МАСАМ II) төслийн хүрээнд боловсруулагдаж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаарх иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх платформууд болон түүнийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх стратегийг хамтран боловсруулсан нь уг үйл ажиллагааны гол зорилго байлаа.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Орон нутгийн түвшинд жендэр ба залуучуудад чиглэсэн тогтвортой хөгжилд

Орон нутгийн түвшинд жендэр ба залуучууд...

03 Jun 2022

2030 он хүртэлх хөтөлбөр нь нээлттэй засгийн газрын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэх гол хэрэгсэл юм....

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоног: Ардчиллыг шинэчлэх нь нэг удаа

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоно...

11 Jun 2022

"Нээлттэй засаглалын долоо хоног" нь нийгэмд нээлттэй засаглалыг хөгжүүлэхээр шийдсэн ажилчид, сэтгэ...

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын бүтээлийн товч танилцуулга

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын...

13 Jun 2022

Энэ жил OGP-ийн бие даасан тайлангийн механизм (IRM) шинэчлэгчдийг амбицтай, хэрэгжих боломжтой амла...

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн со...

06 Jan 2023

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгм...

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Төв аймгийн төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллаж байна

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэл...

10 Mar 2023

МАSАМ II төслийн хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймг...

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгий...

09 Mar 2023

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх...