Буцах

“Хэрэгсэл ашиглан иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх нь” бүсчилсэн сургалтыг Дорноговь аймагт зохион байгууллаа

12 Oct 2022 share

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төсөл нь Монгол Улсын хэмжээнд 2020-2023 онд хэрэгжих ба төслийг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байна. Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Глоб Интернэшнл төв ажиллаж байна.

МАСАМ II төслийн мэдлэг ойлголт дээшлүүлэх бүрэлдэхүүний нэг хэсэг нь төсвийн хөрөнгө оруулалтад хуваарилсан төсөвт салбарын "орон нутгийн иргэдийн төсөв"-ийг аймгийн хэмжээнд боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгуудын "Орон нутгийн иргэдийн төсөв"-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хэрэгсэл ашиглан иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх нь” бүсчилсэн сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд Дорноговь аймгийн “Хурговь” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус сургалтыг Дэлхийн Банкны зөвлөхүүд болон Глоб Интернэшнл төвийн төслийн ажилтнууд удирдан чиглүүлсэн бөгөөд дээрх аймгуудын  ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд болон ахлах мэргэжилтнүүд оролцлоо.

Оролцогчид энэхүү сургалтын үр дүнд иргэдийн төсвийн агуулга, ач холбогдол, иргэдийн төсвийн эмхэтгэл бэлтгэх хэрэгслийн бүтэц, онцлог, эмхэтгэл бэлтгэхэд ашиглах мэдээлэл, тэдгээрийг бэлтгэх тухай мөн тус эмхэтгэл дэх аймаг болон сумдын нэгдсэн төсвийн мэдээлэл, аймаг/сумын хөрөнгө оруулалтын мэдээллийг бэлтгэх зэрэг агуулгын хүрээнд “Иргэдийн төсөв” эмхэтгэл бэлтгэх аргачлалд суралцсан юм. Цаашид 2023 оны төсвийн төсөлөө дээрх аргачлалын дагуу боловсруулахаа илэрхийллээ. 

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Орон нутгийн түвшинд жендэр ба залуучуудад чиглэсэн тогтвортой хөгжилд

Орон нутгийн түвшинд жендэр ба залуучууд...

03 Jun 2022

2030 он хүртэлх хөтөлбөр нь нээлттэй засгийн газрын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэх гол хэрэгсэл юм....

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоног: Ардчиллыг шинэчлэх нь нэг удаа

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоно...

11 Jun 2022

"Нээлттэй засаглалын долоо хоног" нь нийгэмд нээлттэй засаглалыг хөгжүүлэхээр шийдсэн ажилчид, сэтгэ...

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын бүтээлийн товч танилцуулга

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын...

13 Jun 2022

Энэ жил OGP-ийн бие даасан тайлангийн механизм (IRM) шинэчлэгчдийг амбицтай, хэрэгжих боломжтой амла...

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн со...

06 Jan 2023

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгм...

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Төв аймгийн төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллаж байна

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэл...

10 Mar 2023

МАSАМ II төслийн хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймг...

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгий...

09 Mar 2023

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх...