Буцах
2023 оны 1 сарын 26-ны өдөр МАSAM 2 төслийн баг Архангай аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах болон төслийн ажлын хэсгийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр Архангай аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах #МASAM төслийн хүрээнд хийгдэж буй #ИРГЭДИЙНТӨСӨВ2023 эмхэтгэл бэлтгэх ажлыг хариуцсан мэргэжилтнийг томилж мэдээллийн ил тод байдлыг ханган хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр төслийг хамтран хэрэгжүүлэгч Архангай аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” ТББ, “Даацтай хөгжлийн ирээдүй” ТББ-аас хэрэгжүүлж буй “Иргэдийн дуу хоолой түүний үр нөлөө”, Улс, орон нутгийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөлд иргэдийн оролцоотой хяналт, үнэлгээ хийх аргачлал”-ыг танилцууллаа.
Архангай аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах төслийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн төслийн хүрээнд хийгдэж буй #ИРГЭДИЙНТӨСӨВ2023 эмхэтгэл бэлтгэх ажлыг хариуцсан мэргэжилтнийг томилж мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллана гэлээ.
Уулзалтад Арханай аймгийн ажлын хэсгийн ахлагч Нийгмийн Бодлого Хөгжлийн Хэлтсийн дарга И.Амартүвшин болон ажлын хэсгийн гишүүд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Самбууданзан, төслийн ажилтан Л.Лхагвадулам, “Даацтай хөгжлийн ирээдүй” ТББ-ын тэргүүн, О.Амарзаяа, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, “Ар мөнхжин” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж. Ариунаа нар оролцлоо.