Буцах
“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төслийг Налайх дүүрэгт хэрэгжүүлж байна.
Төслийг хамтран хэрэгжүүлэгч "Түгээмэл өнгө" ТББ Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагчаар ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Г.Бат-очир, ажлын хэсгийн гишүүн ЭМД-ийн хэлтсийн дарга Ж.Ганжаргал, “Түгээмэл өнгө”ТББ-ын тэргүүн Т.Мөнхбат, мэргэжилтэн Б.Уранзаяа, иргэдийн төлөөлөл Ц.Сонгууль, “Түгээмэл өнгө”ТББ-ын төслийн багийн гишүүн С.Гэлэгжамц, Д.Цэнд, дүүргийн Шуурхай удирдлага, хяналт, мэдээллийн төвийн дарга Х.Анхбаяр нар хамтран ажиллаж байна.
Ажлын хэсгийн уулзалтыг 2023 оны 1 сарын 19-ний өдөр зохион байгуулсан бөгөөд иргэддээ төсвийн талаарх ойлголт мэдлэг, ил тод байдлыг сайжруулах ажлын хүрээнд #ИРГЭДИЙНТӨСӨВ2023-ыг боловсруулан эцэслэхээр хамтран ажиллаж байна.