Буцах

МАСАМ-ll ТӨСЛИЙН ХҮРЭЭНД "ТӨСВИЙН ҮЙЛ ЯВЦАД НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫН ОЙЛГОЛТ, АРГА ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАХ НЬ" СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

19 Jan 2023 share

Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийг эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" (МАСАМ ll) төсөл нь МУ-ын хэмжээнд 2020-2023 онд хэрэгжих ба төслийг МУЗГ-ын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байна.

Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Глоб Интернэшнл төв ажиллаж байна.

Масам ll төслийн мэдлэг ойлголт дээшлүүлэх ажлын хүрээнд "Төсвийн үйл явцад нийгмийг эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь" сургалт, хэлэлцүүлгийг Налайх дүүрэгт 2023 оны 01 дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд төрийн байгууллага, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна.

Сургалтыг Глоб Интернэшнл төсвийн МАСАМ ll төслийн баг чиглүүлэн зохион байгуулж сургалтаар нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, ил тод байдал, бүтээлч хамтын оролцооны ач холбогдол, улс орон нутгийн төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын талаарх ойлголт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоо, иргэдийн оролцооны ач холбогдлын талаар ойлголт мэдлэгийг олгож байна.

Налайх дүүрэгт явагдаж байгаа дээрх сургалтыг дүүргийн " Түгээмэл өнгө" ТББ-тай хамтран зохион байгуулж "Иргэдийн төсөв-2023" эмхтгэл бэлтгэх тухай олон талт хэлэлцүүлгийг 2 дох өдрийн сургалтын өдөр зохион байгуулах юм.

Дүүрэгт 2 өдрийн турш явагдах уг сургалтын зорилго нь төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх 4 модуль сургалтыг зохион байгуулах, "Иргэдийн төсөв" эмхтгэл бэлтгэхэд орон нутгийн төсвийн мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Орон нутгийн түвшинд жендэр ба залуучуудад чиглэсэн тогтвортой хөгжилд

Орон нутгийн түвшинд жендэр ба залуучууд...

03 Jun 2022

2030 он хүртэлх хөтөлбөр нь нээлттэй засгийн газрын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэх гол хэрэгсэл юм....

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоног: Ардчиллыг шинэчлэх нь нэг удаа

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоно...

11 Jun 2022

"Нээлттэй засаглалын долоо хоног" нь нийгэмд нээлттэй засаглалыг хөгжүүлэхээр шийдсэн ажилчид, сэтгэ...

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын бүтээлийн товч танилцуулга

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын...

13 Jun 2022

Энэ жил OGP-ийн бие даасан тайлангийн механизм (IRM) шинэчлэгчдийг амбицтай, хэрэгжих боломжтой амла...

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн со...

06 Jan 2023

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгм...

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Төв аймгийн төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллаж байна

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэл...

10 Mar 2023

МАSАМ II төслийн хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймг...

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгий...

09 Mar 2023

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх...