Буцах
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын цахим удирдлагын системийг (апп) төсвийн хөрөнгө оруулалтын хэрэглээнд нэвтрүүлэхэд хэрэглэгчид ямар саад бэрхшээл, асуудлууд тулгарч байгааг тодорхойлох, апп-ын сайжруулахад иргэдээс санал авах зорилгоор Дорноговв аймгийн Сайншанд суманд 2023 оны 3 сарын 15-16-ны өдрүүдэд уулзалт зохион байгууллаа.
Тус өдрүүдэд ГИТ-ийн МАСАМ II төслийн баг Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбар ИНБ-тэй хамтраад аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэн, ИТХ-ын төлөөлөгчид, иргэд, Дорноговь аймгийн сайншанд сумын багийн засаг дарга нар, ИТХ болон ИНХ –ын төлөөлөгчид болон 5 багийн иргэд, Дорноговь аймаг дахь ХНХЯ-ны харьяа магадлан итгэмжлэгдсэн Полтехникийн коллежийн оюутнууд, “Иргэдийн хөгжлийн төв”-ийн ажилчид болон аймгийн хэмжээнд цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах, дулаан хангамж болон шугам хоолойн ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн өмчит “Чандмань илч” ХХК-ны ажилчид зэрэг 166 иргэдийг хамруулан, Улсын төсвийн хөрөнгө оруулалтын цахим удирдлагын системийг Дорноговь аймагт туршлаа. Нийт 5 удаагийн уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалт бүрийн эхэнд Төслийн зохицуулагч О.Алтай, Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбар ИНБ –ын тэргүүн З.Энхзул нар Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь МАСАМ II төслийн танилцуулга хийж, Аймгийн Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, төслийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн А. Амгаланзаяа Төсвийн хөрөнгө оруулалтын тухай ойлголт, цагалбар, апп –аар дамжуулан иргэд саналаа өгөхийн ач холбогдол сэдвээр мэдээлэл өглөө.
ТХО-ын талаарх мэдээллийг авч, иргэдэд мэдээллээ ил тод болгож, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд иргэдийг татан оролцуулж, иргэдийн төлсөн татварыг ЗГ үр ашигтай бүтээн байгуулалтанд зарцуулах эсэхт иргэд өөрсдөө хяналт тавих боломжтой байгаа нь сайшаалтай гэж үзэж байна.
ТХО-ын апп татаж авах, суулгах, санал өгөх үйл явц ойлгомжтой амархан байна, e- тongolia –аар нэвтрэхэд бага зэрэг хүндрэлтэй, нэвтрэх процессийг илүү уян хатан, амархан байхаар, мөн төлбөр төлөхгүй байхаар зохицуулах, апп дээрээ төслийн санал үүсгэхэд хөрөнгө оруулалтын төрлүүдийг нэмэх гэсэн саналууд иргэдийн зүгээс нийтлэг гарлаа.
Иргэд ТХО –ын апп руу банкаар нэвтрэхэд иргэд төлбөр төлөхгүй байгаа нь сайн боловч хувь хүний мэдээллийн нууц руу нэвтэрч байгаа асуудал гэж үзэн, банкаар нэвтрэхээс илүү e-mongolia – аар нэвmрэхийг илүүд үзэж байна.
Дорноговь аймагт апп туршилтын үр дүнд үүсгэсэн санал 67, давхардаж үүсгэсэн 123, нэвтэрсэн хэрэглэгч 124 байна.
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦАХИМ УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН ТАЛААРХ ТВ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.