Буцах
Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй МАSAM II төслийн хүрээнд төсвийн ил тод байдлыг сайжруулах, олон нийтэд төсвийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор ИРГЭДИЙН ТӨСӨВ эмхэтгэл боловсруулах аргачлал бэлтгэсэн билээ. Энэ аргачлалын тусламжтайгаар аймаг, дүүргийн санхүү төрийн сангийн хэлтэс, төсвийн хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг MASAM II төслийн хүрээнд зохион байгуулсан юм.
Сургалтын үр дүнд иргэд төсвийн талаарх мэдээллийг хялбар, ойлгомжтой байдлаар танилцах боломж бүрдэж байгаа юм. MASAM II төслийг Глоб Интернэшнл төвтэй хамтран хэрэгжүүлэгч орон нутгийн ТББ-ууд ИРГЭДИЙН ТӨСӨВ эмхэтгэлийг ил тод болгох, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах ажлыг аймаг, дүүргийн санхүү төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байна.
Тус эмхэтгэлд төсвийн талаарх ерөнхий ойлголт мэдлэгийг тайлбарлан таниулахаас гадна аймаг, дүүрэг, сум, хороод тус бүрийн хүн ам, өрхийн тоо, боловсролын байгууллагын тоон мэдээлэл, орон нутгийн хөгжлийн сан, улс, нийслэл, аймаг, дүүргийн хөрөнгө оруулалтын мэдээллийг харах боломжтой юм.
Иргэд та доорх холбоосоор ИРГЭДИЙН ТӨСӨВ 2023 эмхэтгэлтэй танилцаарай.
Баянгол