Буцах

Улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог хангах зорилгоор нэмэлт цэс хөгжүүллээ

29 Mar 2023 share

Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАSАМ II төслийн хүрээнд УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ЗОРИЛГООР “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшнд нэмэлт цэс хөгжүүллээ. 

Энэхүү аппликейшнийг ашиглан 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн саналд иргэн та өөрийн харъяа дүүрэг, аймгийнхаа хөрөнгө оруулалтад саналаа өгөх боломж бүрдэж байгаа юм. Энэхүү аппликейшн нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргэж, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд иргэдийн саналыг авах замаар иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилготойгоор хөгжүүлсэн юм. 

Иргэд тус аппликейшнээр дамжуулан улсын төсвийн хөрөнгө оруулалтад саналаа өгөхөөс гадна өөрийн орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй танилцах боломжтой. Хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй танилцсанаар иргэд оршин суугаа нутаг дэвсгэрт ямар төрлийн төсөл, хөтөлбөрүүд тухайн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байгаатай танилцаж улмаар эдгээр баримт бичгүүдэд тусгагдсан салбар, чиглэлийн төсөлд санал өгөх нь дараа дараагийн шатанд дэмжигдэн, бүр цаашлаад 2024 оны төсөвт тусч, хэрэгжих магадлал нэмэгдэх ач холбогдолтой.

Мөн иргэд уг апп-аар дамжуулан саналаа өгөхөөс гадна бусад иргэд таны үүсгэсэн төсөлд үнэлгээ өгөх боломжтой болох юм. Мөн та жагсаалт дахь төслүүдийг сонгон дарахад тухайн төсөлд өгсөн иргэдийн үнэлгээ болон төслийн эрэмбэ харагдахаас гадна бусад иргэдийн үүсгэсэн төсөлд та үнэлгээ өгөх боломжтой юм. 

Та Улсын төсвийн хөрөнгө оруулалт аппликейшний заавар видеог энд дарж үзнэ үү. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөлд саналаа өгч, хариуцлагатай, оролцоотой ИРГЭН байсанд тань маш их баярлалаа!

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Орон нутгийн түвшинд жендэр ба залуучуудад чиглэсэн тогтвортой хөгжилд

Орон нутгийн түвшинд жендэр ба залуучууд...

03 Jun 2022

2030 он хүртэлх хөтөлбөр нь нээлттэй засгийн газрын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэх гол хэрэгсэл юм....

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоног: Ардчиллыг шинэчлэх нь нэг удаа

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоно...

11 Jun 2022

"Нээлттэй засаглалын долоо хоног" нь нийгэмд нээлттэй засаглалыг хөгжүүлэхээр шийдсэн ажилчид, сэтгэ...

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын бүтээлийн товч танилцуулга

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын...

13 Jun 2022

Энэ жил OGP-ийн бие даасан тайлангийн механизм (IRM) шинэчлэгчдийг амбицтай, хэрэгжих боломжтой амла...

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн со...

06 Jan 2023

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгм...

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Төв аймгийн төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллаж байна

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэл...

10 Mar 2023

МАSАМ II төслийн хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймг...

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгий...

09 Mar 2023

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх...