Буцах
ДЗМОУБ-ын MASAM II төсөл Өвөрхангай аймгийн ЗДТГ, Арвайхээр сумын ЗДТГ-тай хамтран #төсвийнхөрөнгөоруулалтапп-ын ач холбогдолыг олон нийтэд таниулах, утаснаасаа саналаа өгөхөд нь зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх 10 хоногийн үйл ажиллагааг хааж нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдийн оролцоо яагаад чухал болох агуулгын хүрээнд 5 илтгэлийг сонордуулсан бөгөөд иргэд оролцоогоор дамжуулан олон талбарт өсөж хөгжих, нийгэмдээ эерэг үр нөлөөг авчрах боломжтойг илтгэлүүдээс ойлгож авсанаа онцолж байсан.