Буцах
ЭМАШТҮ-ний чанар, хүртээмжийг сайжруулахад иргэд, олон нийтийн оролцоог ханган нийгмийн эгэх хариуцлагыг хөгжүүлж бэхжүүлэх боломжийг судлах зорилгоор Налайх дүүрэгт 2023 оны 4-дүгээр сарын 25-26 өдрүүдэд өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Цахим портал ашиглан Налайх дүүргийн 3,5-р хорооны иргэдэд ЭМАШТҮ-ний талаарх мэдээллийг түргэн шуурхай, ил тод, нээлттэй байдлаар хүргэх боломжийг олгон ажиллалаа.
Тус цахим платформын зорилго нь иргэдээс тусламж, үйлчилгээний талаар сэтгэл ханамж, санал хүсэлтийг тогтмол авах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, хариу үйлдэл үзүүлэн улмаар тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах юм.
Өдөрлөгийн үеэр Налайх дүүргийн 3,5-р хорооны иргэд өөрсдийн үйлчлүүлдэг Ачлал Налайх ӨЭМТ-ийн үйл ажилллагааны санхүүгийн гүйцэтгэл, хүний нөөцийн мэдээлэл зэрэг шаардлагатай мэдээлэлтэй танилцаж, сэтгэл ханамжийн судалгаанд оролцсон юм.
Цахим портал ашиглан иргэдэд мэдээлэл хүргэх болон санал хүсэлтийг авах ажилд Налайх дүүргийн 3,5-р хорооны иргэдийн оролцоог хангахын тулд Глоб Интернэшнл Төвийн МАСАМ II төслийн багийн 4 гишүүн, Дэлхийн банкны сургалтаас өгсөн чиглүүлэгийн дагуу сургалт, нүүр тулсан уулзалт, сурталчилгаа, Ачлал Налайх ӨЭМТ-тэй хамтарсан эрүүл мэндийн Нээлттэй хаалганы өдөрлөгийн хэлбэрийг ашиглан Налайх дүүрэгт тус төслийг хамтран хэрэгжүүлэгч орон нутгийн “Түгээмэл өнгө”ТББ-тай хамтран 2023 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулав.
Сургалт, нүүр тулсан уулзалт, суртчилгааны үр дүнд нийт 4479 хүн “Ачлал Налайх” ӨЭМТ-ийн үйл ажиллагааны талаар өөрийн гар утсаараа QR код уншуулан мэдээлэл авсан ба эдгээр иргэд ЭМАШТҮ-ний талаарх мэдээллийг түргэн шуурхай, ил тод, нээлттэй байдлаар авч чадсан байна.
Цахим порталд байршуулсан Сэтгэл ханамжийн судалгааг 1171 иргэн бөглөж судалгаанд хамрагджээ. Дээрх иргэд ӨЭМТ-ийн үйл ажиллагааг үнэлж улмаар 134 хүн санал сэтгэгдэлээ бичиж, ӨЭМТ-ийн үйл ажиллагаанд 3,6 гэсэн оноо өгсөн байна.
Иргэдийн санал хүсэлтийн дагуу Ачлал Налайх ӨЭМТ-т тулгамдаад буй 238 асуудлын 202 асуудлыг ӨЭМТ-ийн түвшинд шйидвэрлэх боломжтой гэж үзсэн тул тус төвийн дарга Г.Даваасүрэн хариу бичиж асуудлыг шийдсэн талаар иргэдэд мэдээлсэн. Эдгээрээс 28 хүний дэвшүүлсэн санал хүсэлтэд утсаар хариу өгч бусад хүмүүст цахим шуудан илгээсэн байна.
ӨЭМТ-ийн удирдлагын түвшинд шийдвэрлэх боломжгүй дэд бүтэцтэй холбоотой асуудлыг дээд удирдлагад уламжлах болсон тухайгаа мөн иргэдэд цахимаар мэдээлсэн. Тус ӨЭМТ-өөр үйлчлүүлдэг иргэд тархай суурьшдаг/ Городок хотхон, уяачдын тосгон, галт тэрэгний 32-р зөрлөгт оршин суудаг / 5-р хорооны 8 иргэн ӨЭМТ-ийг түргэн тусламжийн машинтай болох санал ирүүлсэнийг мөн уламжлахаар болсон юм.