Буцах
ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСОЖ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛОВ
Монгол улсад ил тод байдал олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу МАСАМ II төслийн хүрээнд Багахангай дүүрэгт “Эр зоригийн хүч” ТББ-н ажиллаж орон нутгийн иргэд, ИНБ-уудтай хамтран “Дүүргийн эрүүл мэндийн төв”-ийн чанар хүртээмжийг асуумж, ггануаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага болон “Иргэдийн дуу хоолой түүний үр нөлөө аргачлал” ашиглан үнэлэж, хамгийн их тулгамдаж байгаа 3 асуудлыг илрүүлэн дүүргийн ИТХ дарга, Засаг дарга, Орлогч дарга, Эрүүл мэндийн төвийн дарга зэрэг шийдвэр гаргах түвшний төлөөллүүдэд танилцууллаа. Дээрх 3 асуудлыг авч үзвэл:
1. Тус дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтануудын харилцаа хандлагыг сайжруулах
2. Нарийн мэргэжлийн эмч нарын дутагдал
3. Эмч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зэрэг санал иргэдээс гарч ирсэн.
Эдгээр саналуудыг сайжруулахын тул сэтгэлзүйн боловсролг олгох сургалтыг эмч ажилтанууддаа үе шаттай өгөх, эмэгтэйчүүдийн 1 эмчийн орон тоог стандартад нийцүүлж ажиллуулах, тэтгэвэртээ гарсан мэргэшсэн, туршлагатай эмч нараас зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулах ажлуудыг тус тус ажлын төлөвлөөнд тусгаж, засаг даргын захирамжаар баталгаажуулсан. Мөн ЗДТГ-аас эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмчийн амьдрах орон сууцыг 3 жилийн хугацаатай хариуцаж, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхээр шийдвэрлэлээ. Ажлын төлөвлөлтийн биелэлтийг хангуулах чиглэлд иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл тогтмол хяналт, нөлөөлөлийг хийж байхаар харилцан тохиролцлоо.
#ErZorigiinKhuchTBB