Буцах

Сэлэнгэ аймагт төслийн үр дүнгийн олон талын уулзалт боллоо

19 May 2023 share

Сэлэнгэ аймагт “Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” МАСАМ 2 төслийн үр дүнгийн олон талт уулзалтыг 2023 оны 5 сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтанд Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга, ХОХБ-ийн хэлтсийн мэргэжилтэн, ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга, Сумын Засаг даргын орлогч, Эмнэх баг ӨЭМТ-ийн дарга, нийгмийн ажилтан, Номтхан ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан, Сумын ИТХ-ын төлөөлөгч, Иргэдийн хяналтын бүлгийн гишүүд, ИНБ, иргэдийн төлөөлөл оролцлоо. Уулзалтын арга хэмжээг нээж Сэлэнгэ аймгийн СТСХ-ийн дарга П.Эрдэнэсайхан үг хэллээ.

Уулзалтын үеэр төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг  багийн гишүүн Н.Гантуяа танилцууллаа:

  • Иргэдийн төсвийн эмхэтгэл боловсруулах үйл явц

  • ТХО-ын апп-ыг түгээн дэлгэрүүлж сурталчилж, санал авсан

  • Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн аргачлал хэрэгжүүлсэн талаар

  • Эрүүл мэндийн интерфейсийг түгээн дэлгэрүүлж, 1313.mn санал авсан талаар

  • ТХО-нд хяналт үнэлгээний аргачлалыг хэрэгжүүлсэн талаарх хэрэгжилтийн тайлангаа танилцууллаа.

Оролцогч талууд болох Эмнэх баг ӨЭМТ-ийн дарга Ц.Цэцэгсүрэн “Сайн эмнэлэг – Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлалын хүрээнд өгсөн зөвлөмжийн дагуу хийсэн ажил, шийдвэр гаргасан үр дүнгээ танилцууллаа. Үүнд:

  • Хаягжуулалт болон дотоод засварын ажил хийгдсэн.

  • Дотоод журмаа шинэчлэн гаргаж, эмнэлгийн эмч ажилчдадаа гаргасан шийдвэрээ танилцуулж гарын үсэг зуруулсан.

  • Тоног төхөөрөмжийн хангалт 71%-тай үнэлэгдсэн. Иймд Сумын хөрөнгө оруулалтаар болон УИХ-ийн гишүүн Ч.Ундрамын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн.

  • Нөхөрлөлийнхөө хурлаар нийгмийн асуудлыг шийдэх заалтыг оруулж, цалингаа нэмсэн.

Дээрх аргыг хэрэгжүүлснээр дээд шатны байгууллагууддаа дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн асуудлаа шийдүүлэх, байгууллагынхаа дотоод асуудлыг хэлэлцэж, үйлчлүүлэгчдэдээ илүү ойр, хүртээмжтэй тэгш үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.

Аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Дэлгэрцэцэг Эрүүл мэндийн интерфейсийг түгээн дэлгэрүүлсэн, санал авсан, төслийн хүрээнд ЭМГ-ын зүгээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн шийдвэрийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Аймгийн ЭМГ-ын тушаалаар Мандал сумын 3 өрхийн эмнэлэгт Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ аргачлалыг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан байна. Цаашид ЭМГ-аас ИНБ, сайн дурын идэвхтэнд түшиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчийн үнэлгээг тогтмолжуулах, Иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэн тогтмолжуулж ажиллахаа илэрхийллээ.

Сүхбаатар сумын ИТХ-ийн төлөөлөгч Б.Отгонзаяа “Төсвийн хөрөнгө оруултад хяналт үнэлгээ хийх Иргэдийн хяналтын бүлэг”-ийн талаар танилцуулга хийлээ. Сумын ИТХ-ын төлөөлөгч Иргэдийн хяналтын бүлгийн гишүүн Отгонзаяа: Энэхүү аргачлал нь маш сайн аргачлал болсныг онцлоод Сумын ИТХ-аар батлуулах санал гаргаж дэмжихээ илэрхийллээ.

Сумын Засаг даргын орлогч Ц.Пүрэвдорж Сүхбаатар суманд хэрэгжсэн MASAM 2 төслийн талаар санал сэтгэгдэл, оролцооныхоо талаар танилцуулж, зөвлөмжийн дагуу хийж хэрэгжүүлж байгаа ажлаа дурдлаа. Сумын ЗД-ын 05 сарын 18-ны өдрийн Удирдамжаар ажлын хэсэг байгуулагдан, сумын хэмжээний хүүхдийн тоглоомын талбайд эрсдэлийн үнэлгээ хийж, засаж сайжруулах төсвийг тооцоолох үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Аймгийн ХБХО-ийн хэлтсийн мэргэжилтэн Болортуяа: Иргэдийн төсвийг боловсруулах үйл явцад тулгарсан асуудал бэрхшээл, цаашид анхаарах асуудлын хүрээнд танилцуулга хийлээ. Иргэдийн төсвөө selenge.gov.mn цахим хуудсанд байршуулснаа илэрхийллээ.

Олон талт уулзалтанд оролцогчид төсөлтэй холбоотой санал сэтгэгдэл, тулгарсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, тогтвортой байдлыг хангах талаар санал солилцож харилцан ярилцаж, үнэлгээчдийн асуусан асуултанд хариулт өглөө.

Төсөлд оролцсон талууд төслийн хэрэгжилтэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид тогтвортой авч явах шийдвэрийг гарган хэрэгжүүлж, тогтворжуулан нутагшуулж ажиллахаа илэрхийллээ.

Үндсэн үйл ажиллагаа дууссаны дараа үнэлгээний баг төсөл хэрэгжүүлэгч төслийн багийн гишүүн Н.Гантуяа, Сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Мөнхбат, Сумын ЗД-ын орлогч Ц.Пүрэвдорж, ХБХО-ийн мэргэжилтэн Болортуяа нартай ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулж, төслийн хэрэгжилт, үр дүн, саад бэрхшээл, шийдэл, цаашид хийж тогтвортой хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

 

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Орон нутгийн түвшинд жендэр ба залуучуудад чиглэсэн тогтвортой хөгжилд

Орон нутгийн түвшинд жендэр ба залуучууд...

03 Jun 2022

2030 он хүртэлх хөтөлбөр нь нээлттэй засгийн газрын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэх гол хэрэгсэл юм....

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоног: Ардчиллыг шинэчлэх нь нэг удаа

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоно...

11 Jun 2022

"Нээлттэй засаглалын долоо хоног" нь нийгэмд нээлттэй засаглалыг хөгжүүлэхээр шийдсэн ажилчид, сэтгэ...

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын бүтээлийн товч танилцуулга

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын...

13 Jun 2022

Энэ жил OGP-ийн бие даасан тайлангийн механизм (IRM) шинэчлэгчдийг амбицтай, хэрэгжих боломжтой амла...

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн со...

06 Jan 2023

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгм...

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Төв аймгийн төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллаж байна

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэл...

10 Mar 2023

МАSАМ II төслийн хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймг...

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгий...

09 Mar 2023

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх...