Буцах
Швейцарын хөгжийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн санхүүжилтээр Дэлхийн банкны хэрэгжүүлж буй "Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь"төслийн II шатны хэрэгжилтэд уг төслийг хамтран хэрэгжүүлэгч"Глоб Интернэшнл Төв"ТББ-тэй хамтран ажлын төсөл дуусах шатандаа орж ажлын үр дүнгээ хэлэлцэж, цаашид тогтвортой байдлыг хангах, шийдвэр гаргах "Олон талт уулзалт"-ыг 2023 оны 5 сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Хөвсгөл аймаг Мөрөн хотын Засаг даргын тамгын газар өрхийн Эрүүл мэндийн төв, Хувийн хэвшил, иргэн, ИНБ-ын төлөөллүүд оролцлоо.
Уулзалтаар
- "Иргэний төсөв 2023 " боловсруулж,олон нийтэд мэдээлж байгаа байдал, тогтвортой байдлыг хангуулах тухай,
- Улс,орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог хэрхэн хангасан үр дүн,цаашид хэрэгжүүлэх ажил,
- "Сайн эмнэлэг-Сэтгэлд нийцсэн үйлчилгээ" аргачлалын үр дүн,тогтвортой байдлыг хангах арга зам,
- Эрүүл мэндийн порталыг түгээн дэлгэрүүлэх, Мөрөн сумын ЗДТГ, ӨЭМТ-ийн хамтын ажиллагаа,
- Хөрөнгө оруулалтын үнэлгээний үр дүнгийн талаар ярилцаж, цаашид тогтвортой байдлыг хангах талаар санал бодлоо солилцон ажиллалаа.
Уулзалтын төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга Базарын Мөнгөн-Эрдэнэ төслийг орон нутагт амжилттай хэрэгжүүлсэн "Хөвсгөлийн хөгжил, дэвшилд" ТББ-ын хамт олон, хамтран хэрэгжүүлсэн бүх байгууллагууддаа талархал илэрхийллээ.