Буцах

“Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу МАСАМ-2” төслийн хүрээнд бүтээсэн цахим сургалтад хамрагдах удирдамж

01 Jun 2023 share

Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа “Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу МАСАМ-2” төслийн нэг үндсэн зорилт иргэд, олон нийтийг төрийн үйлчилгээний чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд бүтээлчээр оролцох мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

Энэ үндсэн чиглэлийн хүрээнд:

·         Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь

·         Монгол улсын төсөв

·         Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалт

·      Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь танхимын сургалтыг 21 аймаг, 9 дүүргийн иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд танхимын хэлбэрээр амжилттай зохион байгуулсан.

 

Эдгээр сургалтыг хялбаршуулан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүн бүрд нээлттэй суралцах, цахим хувилбарыг боловсрууллаа. Та эдгээр цахим сургалтыг сонгон судалснаар онлайн сургалтын сонирхолтой арга шийдлээр дамжуулан нийгмийн идэвхтэй иргэн болж, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах арга замуудыг ойлгон, төрийн үйлчилгээг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагын тусламжтай өөрийн бүтээлч оролцоо, хамтын ажиллагаа, хяналтаа хэрхэн нэмэгдүүлэх боломжуудад суралцах болно.

Та эдгээр сургалтыг сонгон судалснаар:  

-          Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь: нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэх нь түүний амьдралд ямар ач холбогдолтой болохыг бүрэн ойлгож, нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг ямар арга хэрэгслийн тусламжтай хэрхэн хэрэгжүүлэх алхмыг эзэмшин хяналт тавих, хамтран ажиллах, бүтээлч оролцоогоо нэмэгдүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшиж өөрт болон бусдад ашигтайгаар нийгмийн эгэх хариуцлагыг ашиглах ур чадвар эзэмшинэ. Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь сургалт үндсэн 4 бүрэлдэхүүнтэй.

 

Үүнд:

§  Нийгмийн эгэх хариуцлагын ойлголт

§  Нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэх урьдач нөхцөл

§  Нийгмийн эгэх хариуцлагын бүрэлдэхүүн

§  Нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгсэл

 

-          Монгол улсын төсөв: төсвийн үйл явцад иргэд, олон нийтийн оролцоо нэмэгдэх нь тэдний амьдралд ямар ач холбогдолтой болох, төсвийн талаарх ямар ойлголт, ухагдахуун эзэмшиж өөрт болон бусдад ашигтайгаар хэрэглэж болох, сум дүүрэг, аймаг нийслэл, улсын төсвийн төсөвлөлт, төлөвлөлт, хэрэгжилт, хяналт дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх суурь ойлголт, үндсэн зарчмыг төсвийн цагалбартай уялдуулсан ерөнхий ойлголттой болсон байна. Монгол улсын төсөв сургалт үндсэн 4 бүрэлдэхүүнтэй:

 

Үүнд:

§  Төсөв түүний тухай ойлголт

§  Улс, орон нутгийн төсвийн харилцаа

§  Төсвийн ил тод байдал болон иргэдийн оролцоо

 

-          Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалт: төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад иргэд, олон нийтийн оролцоо нэмэгдэх нь тэдний амьдралд ямар ач холбогдолтой болох, төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад оролцохын тулд ямар ойлголт, мэдэгдэхүүн эзэмшиж, төсвийн хөрөнгө оруулалтын талаарх өөрт шаардлагатай мэдээллийг олж авах ерөнхий ойлголттой болно. Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалт сургалт үндсэн 4 бүрэлдэхүүнтэй.

 

Үүнд:

§  Төсвийн хөрөнгө оруулалт гэж юу вэ?

§  Төсвийн хөрөнгө оруулалтын үе шатууд

§  Төсвийн хөрөнгө оруулалтын явцад иргэд, ИНБ-уудын оролцоог нэмэгдүүлэх нь

§  Төсвийн хөрөнгө оруулалтын мэдээлэл хайх, олж авах цахим платформууд

 

-          Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь: эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад иргэд, олон нийтийн оролцоо нэмэгдэх нь тэдний эрүүл мэндээ сахин хамгаалахад ямар ач холбогдолтой болох, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний байгууллагын өнөөгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, санхүүжилтийн механизм, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх суурь мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт үндсэн 5 бүрэлдэхүүнтэй.

 

Үүнд:

§  Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд иргэдийн оролцоо яагаад чухал вэ?

§  Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний хууль эрх зүйн орчин, санхүүжилт   

§  Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сайжруулахад иргэдийн оролцоо

§  Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээллийн эх сурвалжууд

Та эдгээр цахим сургалтаас өөрийн хүссэн цагтаа, орон зайнаас үл хамааран боломжит сувгаа ашиглан суралцах бүрэн боломжтой.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Орон нутгийн түвшинд жендэр ба залуучуудад чиглэсэн тогтвортой хөгжилд

Орон нутгийн түвшинд жендэр ба залуучууд...

03 Jun 2022

2030 он хүртэлх хөтөлбөр нь нээлттэй засгийн газрын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэх гол хэрэгсэл юм....

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоног: Ардчиллыг шинэчлэх нь нэг удаа

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоно...

11 Jun 2022

"Нээлттэй засаглалын долоо хоног" нь нийгэмд нээлттэй засаглалыг хөгжүүлэхээр шийдсэн ажилчид, сэтгэ...

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын бүтээлийн товч танилцуулга

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын...

13 Jun 2022

Энэ жил OGP-ийн бие даасан тайлангийн механизм (IRM) шинэчлэгчдийг амбицтай, хэрэгжих боломжтой амла...

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн со...

06 Jan 2023

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгм...

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Төв аймгийн төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллаж байна

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэл...

10 Mar 2023

МАSАМ II төслийн хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймг...

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгий...

09 Mar 2023

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх...