Буцах
Төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтэд иргэдийн хяналтыг бий болгосноор төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, чанар, хүртээмж сайжирч иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ. Та аргачлалтай дэлгэрэннүй танилцахыг хүсвэл доорх QR кодыг уншуулан татаж аваарай.
Төсвийн ил тод байдлыг хангах, төсөвт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нэг үндсэн нөхцөл нь төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, чанарт иргэд хяналт тавих механизмыг бий болгох явдал юм. Иргэд хөрөнгө оруулалтын явцад хяналт тавьснаар тухайн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нь гэрээнд заасны дагуу, цаг хугацаандаа хэрэгжиж, чанарын шаардлагыг хангаж буй эсэхийг нягтлах замаар хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн шатанд явцын хяналт тавин холбогдох этгээдүүдэд тухай бүр тайлагнах, улмаар хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд үнэлгээ өгөн, санал, зөвлөмжөө холбогдох этгээдүүдэд хүргүүлэх, тайлагнах боломжтой болох юм.