Буцах

Б.Лхагваа: Олон нийт хамтраад хэлэлцэх юм бол ямар ч асуудлыг бүрэн, зөв шийдвэрлэх боломжтой.

05 Apr 2023 share

Монгол улсад ил тод байдал олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу МASAM II төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хөгжил, дэвшилд” ТББ хамтран ажиллаж, санаачлага гарган сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж байна. Тус байгууллага нь төслийн хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Сайн эмнэлэг-Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлалыг боловсруулсан юм. Уг аргачлалын гол зорилго нь Өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой. Энэхүү сайн туршлагын гол баатар болох “Хөвсгөлийн хөгжил, дэвшилд” ТББ-ын тэргүүн Б.Лхагваа гуайн түүхийг онцолж байна.

Тэрээр Хөвсгөл аймгийн ЗДТГ-т 34 жил, Санхүү, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсүүдэд ажилласан туршлагатай ахмад бөгөөд 2011 онд “Хөвсгөлийн хөгжил, дэвшилд” ТББ-аа байгуулан орон нутгийнхаа ил тод байдал, олон нийтийн оролцоо, бүтээлч хамтын ажиллагааг сайжруулах үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Түүний боловсруулсан “Сайн эмнэлэг-Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлалын гол зорилго нь Төрийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллага, иргэд, иргэний нийгмийн байгууллага зэрэг олон талын төлөөлөл хамтран өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэгддэг.

Өмнө нь зөвхөн үйлчлүүлэгчийн үг, үзэл бодолд тулгуурлан ӨЭМТ-ийн үйл ажиллагааг үнэлдэг байсан нь хэт өрөөсгөл, нэг талыг баримталсан, шүүж, шүүмжлэх хандлагатай байсан нь зарим талаар иргэд болон үйлчилгээ үзүүлэгчдийн хооронд үл ойлголцох шалтгаан болдог байв.

Харин тус аргачлалыг хэрэгжүүлснээр ӨЭМТ-ийн үйлчилгээнд нөлөө үзүүлэх Материаллаг орчин, Засаглалын орчин, Сэтгэл зүйн орчныг олон талын оролцоотой иж бүрнээр үнэлж, хамтын шийдэлд хүрч асуудлаа олон талаас нь бодитой харж, харилцан ойлголцох механизм бүрдэж байгаагаараа онцлог юм. Үнэлгээ хийсний дараа ӨЭМТ-ийн удирдлага, хамт олны сэтгэл ханамж өндөр, ажиллах урам зоригтой болж, үйлчлүүлэгчтэйгээ чин сэтгэлээсээ харилцах итгэлцлийг бий болгодгоороо энэ аргачлалын онцлог юм.

Б.Лхагваа: “Иргэдийн дуу хоолой болон олон талын бүтээлч хамтын ажиллагаа бол маш чухал. Иргэд юу хүсэж байгаагаа зөв илэрхийлж чадвал төрөөс зөв бодлого зөв шийдвэр гарахад чухал нөлөөтэй. Тиймээс иргэд бид мэдлэг мэдээлэлтэй байж, оролцоогоо нэмэгдүүлэх нь чухал”.

“Сайн эмнэлэг-Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлалаа боловсруулсны дараа тэрээр аймгийнхаа таван ӨЭМТ-д туршсан байна. Ингэхдээ дан ганц иргэний нийгмийн байгууллага ажиллах нь төдийлөн үр дүнд хүрэхгүй. Тиймээс төрийн байгууллагуудад аргачлалаа ойлгуулах, хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзжээ. Эхлээд аймгийнхаа Эрүүл мэндийн газар, Нийгмийн бодлогын хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдэд аргачлалаа танилцуулж, хамтран ажилласан байна. Ингээд аргачлалаа улам боловсронгуй болгон сайжруулж, бусад аймаг орон нутагт туршиж байна.

Тухайлбал MASAM II төслийн орон нутгийн санаачлага үйл ажиллагааны хүрээнд энэхүү аргачлалаа улс эх орондоо нутагшуулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Сүхбаатар, Дархан, Сэлэнгэ аймгуудад “Сайн эмнэлэг сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлалаа танилцуулан сургалт зохион байгуулж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж байна.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Орон нутгийн түвшинд жендэр ба залуучуудад чиглэсэн тогтвортой хөгжилд

Орон нутгийн түвшинд жендэр ба залуучууд...

03 Jun 2022

2030 он хүртэлх хөтөлбөр нь нээлттэй засгийн газрын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэх гол хэрэгсэл юм....

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоног: Ардчиллыг шинэчлэх нь нэг удаа

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоно...

11 Jun 2022

"Нээлттэй засаглалын долоо хоног" нь нийгэмд нээлттэй засаглалыг хөгжүүлэхээр шийдсэн ажилчид, сэтгэ...

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын бүтээлийн товч танилцуулга

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын...

13 Jun 2022

Энэ жил OGP-ийн бие даасан тайлангийн механизм (IRM) шинэчлэгчдийг амбицтай, хэрэгжих боломжтой амла...

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн со...

06 Jan 2023

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгм...

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Төв аймгийн төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллаж байна

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэл...

10 Mar 2023

МАSАМ II төслийн хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймг...

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгий...

09 Mar 2023

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх...