Буцах

“НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОЛОН ТАЛЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

04 Jul 2023 share

Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бүрдүүлэхийг зорьдог бөгөөд ингэснээр ард түмэн болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжрах, цаашлаад хүн бүрд асар их үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаан дээр суурилдаг юм. Дугуй ширээний уулзалтад оролцогчдоос “Ардчиллын боловсрол төв ДЕМО” ТББ-ын Захирал Г.Ундрал Нээлттэй засгийн түншлэлийн өмнөх төлөвлөгөөний туршлагаа хуваалцан бусад оролцогч талуудын түншлэлийг анхаарах, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” ТББ-ын Тэргүүн Ш.Ариунаа төлөвлөгөөний бүх шатанд ИНБ-ын бүрэн оролцоог хангах, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат эвлэлдэн нэгдэх зэрэг тодорхой сэдэвчилсэн зорилт оруулах, “Глоб Интернэшнл” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр MASAM төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг онцолж, санал гаргав. Цаашид Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ИНБ, ТББ-ын төлөөллийг түлхүү оруулах, дараачийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд бодит үр дүн гаргах зорилтуудыг төлөвлөх дээр анхаарч ажиллахаар хэлэлцлээ.

Мэдээ мэдээлэл
БҮГДИЙГ ҮЗЭХ
НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВ...

04 Jul 2023

Монгол Улс дэлхийн 70 гаруй орон нийлсэн Нээлттэй засгийн түншлэлд нэгдээд 10 жил болж байгаа бөгөөд...

Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн II хуралдаан, дугуй ширээний ярилцлага болов.

Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөв...

29 Aug 2023

Нээлттэй Засгийн Түншлэлийн Үндэсний зөвлөлийн II хуралдаан болон төрийн бус байгууллагуудын төлөөлл...