Буцах

НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ЭХНИЙ ӨДӨР

07 Sep 2023 share

Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхий дахины төрийн болон төрийн бус байгууллага, бодлого боловсруулагчид хуран цуглаж, цахим эрин дэх нээлттэй засаглал, засаглалд, мөн бодлого боловсруулах үйл явцад технологийн тусламжтайгаар илүү ил тод, хариуцлагатай байх, ардчиллыг хадгалан үлдэх талаар анхаарч хэлэлцэж байна. Мөн Эстони Улсын ил тод цахим засаглал болон иргэний нийгэмтэй ойр харилцдаг сайн туршлага нь дэлхийд үлгэрлэдэг бөгөөд бусад улсын төлөөлөл суралцах таатай орон зайг бүрдүүлжээ.

Нээлттэй засгийн Үндэсний зөвлөлийн дэд дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Чиг хандлага, сорилт, инновац: Дижитал засаглалын шинэ хил хязгаар” сэдвээр дээд хэмжээний дугуй ширээний уулзалтад оролцож, Монгол Улсын цахим засаглалыг хэрхэн урагшлуулах, бүс нутгийн болон олон улсын түвшинд мөрдөгдөж буй хэм хэмжээ, стандартын нөлөөлөл болон Нээлттэй засгийн түншлэлээр дамжуулан хэрхэн дижитал засаглалын ахиц дэвшил гаргаж болох тухай өөрийн байр суурийг илэрхийллээ.

Нээлттэй засгийн түншлэлийн (НЗТ) дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн өглөөний цайны цагаар Ази, Номхон далайн бүсийн гишүүн - Австрали, Өмнөд Солонгос, Индонез, Филиппин, Папуа Шинэ Гвиней, ажиглагч Балба Улсын төлөөлөлтэй НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болорсайхан ярилцав. Хэлэлцүүлгийн үеэр улс орны төлөөлөгчид бүсийн хэмжээнд тулгамдсан асуудал, бэрхшээл, сорилын зэрэгцээ түүнийг даван туулах, шийдэх арга зам, өөрсдийн сайн туршлагын талаар хөндсөн билээ. Монгол Улсын төлөөллийн зүгээс Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, түүнийг Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлс, зарчимтай уялдуулан хэрэгжүүлэх боломжтойг, мөн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг өргөн бүрэлдэхүүнтэй тал бүрээс сорил, шийдлээ хэлэлцэн шийдэхээр зорьж байгааг цохон тэмдэглэжээ.

Тэгш хамрах, авлигын эсрэг, халдашгүй байдлыг хангах, цахим засаглал, иргэний орон зай, шударга ёс, нээлттэй парламент, төсвийн ил тод байдал, төрийн албаны хүргэх үйлчилгээ, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц, мэдээлэлтэй байх эрх зэрэг Нээлттэй засгийн түншлэлийн хамрах хүрээний дагуу нэгдсэн, салбар, сэдэвчилсэн хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага цуврал байдлаар өрнөж байна. Мөн оролцогчдын дунд олон болон хоёр талын уулзалт, ярилцлага зохион байгуулж байна.

Манай улсын иргэний нийгмээс Нээлттэй нийгэм форум ТББ-ын гүйцэтгэх захирал, НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн П.Эрдэнэжаргал, Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, Д.Энхцэцэг, Байгаль эхийн аврал сан ТББ-н тэргүүн Н.Наранцэцэг, Их бага Баян шарга ТББ-ын тэргүүн Л.Бор, Цогц хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал, тус төвийн сэтгүүлч, хөтөлбөрийн менежер Б.Уянга, Бодлогод залуусын хяналт ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Амарзаяа, тус байгууллагын зөвлөх Ц.Мандхайхатан төлөөлөн оролцож байна.

Засгийн газраас ЦХХХ-ны сайд, УИХ-ын гишүүн, НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн дэд дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Төвлөрөл сааруулах, түгжрэлийн эсрэг Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Жанабазар, ЗГХЭГ-ын дэд дарга, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн дэд дарга Б.Баасандорж, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Анхбаяр, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, НЗТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Батцэцэг, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, НЗТ-ийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Болорсайхан, ХХЗХ-ны дарга Г.Чинзориг, И-Монгол академи ҮТҮГ-ийн захирал Б.Мягмарнаран, Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн Д.Номинчимэг оролцлоо.

АНУ-ын Төрийн департментын Авлигатай тэмцэх дэлхийн багийн бодлогын зөвлөх Шюлер Миллер, зохицуулагч Ричард Нэфю, Ардчилал, хүний ​​эрх, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Эллисон Петерс, USAID-ийн төлөөлөгч нар энэ оны 12 дугаар сард зохион байгуулах Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хуралдаанд Монгол Улсын төлөөллийг урихын хамт авлигатай тэмцэхэд төр, иргэний нийгмийн түншлэлийн чухал байгааг цохон тэмдэглэв.

Цивикус (CIVICUS)-н ОУТББ-ын Ерөнхий нарийн бичгийг дарга Лиза Жон Монгол Улсыг Иргэний нийгмийн индексээр бүсийн хэмжээнд ахиц дэвшил үзүүлснийг сайшаан хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдлын тодруулан ярилцахын зэрэгцээ Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний дагуу шинэ механизм ажиллаж байгааг онцлон, цаашид хүний эрх хамгаалагчдыг хамгаалах, иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээг дэмжих, хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих шаардлагатайг онцолсон байна.

Нээлттэй засаглалын түншлэлийн Улс орныг дэмжих газрын дэд захирал Шрея Басу болон Ази, Номхон далайн бүсийн удирдагч Айви Онг нар НЗТ-ийн гишүүнчлэлийн татвараа Монгол Улс төлөх нь ихэд ач холбогдолтойг цохон дурдсан ба 2023 оны 12 дугаар сард багтаан өгөх Монгол Улсын Үндэсний үйл ажиллагааны V төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагааг нарийвчлан төлөвлөх явцад олон талт оролцоог хангах, иргэний нийгэм, төр хамтран ажиллахыг онцолж, өмнө нь амжилттай хэрэгжүүлсэн шилэн данс, төсвийн засаглал, төрийн худалдан авалтыг цахимжуулсан зэрэг сайн туршлагыг бүсийн хэмжээнд таниулан үлгэрлэхийг зөвлөв.

НЗТ-ийн 2023 оны шагнал гардуулах ёслолд Монгол Улсын бүрэлдэхүүн оролцон ЦХХХЯ-ны “и-Монгол санаачилга” нь “Цохон дурдахуйц” өргөмжлөл гардан авлаа.

 

Мэдээ мэдээлэл
БҮГДИЙГ ҮЗЭХ
Justice Policy Series, Part III: Accountability for Democratic Renewal

Justice Policy Series, Part III: Account...

14 Jun 2022

Evidence from numerous data-producing and governance institutions shows a clear and consistent trend...

OGP Vital Signs – 10 Years of Data in Review

OGP Vital Signs – 10 Years of Data in Re...

21 Jun 2022

The full OGP Vital Signs report was launched as part of the OGP Global Summit. Find a blog post with...

Creating OGP’s Future Together: Shape the Partnership’s New Strategy

Creating OGP’s Future Together: Shape th...

20 Jun 2022

When the Open Government Partnership was founded in 2011, many of those involved said there was magi...

Supreme Audit Institutions: Natural Allies to Open Government

Supreme Audit Institutions: Natural Alli...

22 Jun 2022

Governments are entrusted with the power to collect, allocate, and spend public funds. Supreme Audit...

OPEN GOVERNMENT PARTNERSHIP MULTI-STAKEHOLDER FORUM MEETING WAS HELD

OPEN GOVERNMENT PARTNERSHIP MULTI-STAKEH...

04 Jul 2023

It has been 10 years since Mongolia joined the Open Government Partnership (OGP), which includes mor...

DIVERSE REPRESENTATIVES JOINED "OPEN GOVERNMENT PARTNERSHIP" ROUND TABLE MEETING

DIVERSE REPRESENTATIVES JOINED "OPEN GOV...

04 Jul 2023

Open Government Partnership (OGP) aims to create a government that is more accessible, accountable,...