Буцах
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын хамтарсан 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Нээлттэй хяналт-шалгалт хийх тухай” А/34,12 дугаар тушаал, хоёрдугаар хавсралтаар удирдамж баталж, мэдээлэл цуглуулах ажлыг 2023 оны 3 дугаар сарын 27-оос 4 дүгээр сарын 25-ны хугацаанд зохион байгуулсан бөгөөд Нээлттэй хяналт-шалгалтын ажлын хэсгийн хурал 2 удаа, өргөтгөсөн цахим хурал 1 удаа зохион байгуулж, ажлын хэсгийн гишүүд болон аймаг, дүүргийн Хүүхдийн эрхийн улсын байцаагч, Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудад үүрэг чиглэл өгч, мэдээлэл цуглуулах заавар боловсруулж, арга зүйгээр ханган хамтран ажилласан.
Ажлын хэсгийн үндсэн зарчим нь харилцан мэдээлэл солилцох, дүрэм, журам,стандартын хэрэгжилтийг хянаж, шалгах, үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэгдсэн тайланг доорх холбоосоос татаж авч танилцана уу.
--------------
Татаж авах тайлан: ХҮҮХДИЙН ЭРХ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТАЛААРХ ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРАМ, СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД НЭЭЛТТЭЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТАЙЛАН, ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ