Буцах
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж байгааг түргэвчлэн үнэлсэн тайланг боловсруулахдаа Монгол Залуучуудын Эвсэл ТББ-аас бэлтгэсэн “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж байгааг түргэн үнэлэх аргачлал”-ын дагуу боловсруулав. Ийнхүү ажиллахдаа:
• Ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага: Төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн алба хаагчид, Засаг дарга, Залуучуудын хөгжлийн төв, агентлагийн төлөөлөлтэй ганцаарчлан болон бүлгээр ярилцах;
• Албан хүсэлтээр авсан нэмэлт мэдээлэл: Тухайн хуулиар үүрэг хүлээсэн төрийн холбогдох байгууллагаас албан хүсэлтээр мэдээлэл хүсэх, тэдгээр байгууллагаас өгсөн хариу, мэдээлэл, хуулийг бодит амьдралд хэрэгжүүлж байгаа үүрэг хүлээгчдээс ирүүлсэн хариултад тулгуурлах;
• Цахим асуумж: Урьдчилан бэлтгэсэн, сонгох хариулт бүхий санал асуулга авах;
• Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж байгааг хянах хуудас бөглөх байдлаар 2021 оны 8-10 дугаар сарын хооронд үнэлсэн болно.
Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас хамтран хэрэгжүүлдэг Европын холбооны санхүүжилттэй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд боловсруулсан тайланг татаж авахыг хүсвэл:
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАЛААРХ ТҮРГЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН