Буцах
Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний үйл ажиллагааны V төлөвлөгөөний төслийн баримт бичиг дээр Ажлын хэсгийн гишүүдээс 2023 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдөр цахимаар санал авсан. Үүний мөрөөр 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Ажлын хэсгийн хуралдаан болж Дэд ажлын хэсэгт хуваагдан зорилт бүрийг НЗТ-ээс баталсан загварын дагуу бэлдэж хэлэлцлээ. Анхны төсөл нийт 13 зорилттой байсан бол 2-р хуралдааны үр дүнд 7 зорилтыг дэвшүүлэхээр тогтсон. Энэхүү төлөвлөгөөний төслийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсний дараа 12 дугаар сарын 01-ны өдөр Ажлын хэсэг хуралдаж төслийн 4-р хувилбарыг хэлэлцэх юм.