Буцах
Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний үйл ажиллагааны V төлөвлөгөө боловсруулж танилцуулах Ажлын хэсгийн хуралдаан, цахим саналаас гарсан төлөвлөгөөний төслийг танд хүргүүлж байна. Төсөлд нийт 9 зорилт туссан бөгөөд нэмэлтээр санал оруулах боломжтой. Бид 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10.00-12.00 цагт Олон нийтийн хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулах тул таныг төслийн баримт бичигт санал өгч оролцохыг урьж байна. Та доорх линкээр орж бүртгүүлэн оролцоно уу: https://us06web.zoom.us/meeting/register/tZUkdOypqjwpHNGeI7Z3MP2WQiYp0IKeMOvz
Хэрвээ тухайн цагт хэлэлцүүлэгт оролцох боломжгүй бол Ажлын албаны цахим хаяг NCHR@cabinet.gov.mn руу 30-ны өдрийн 17.30 цаг хүртэл цахимаар хүргүүлэх боломжтой.
Энд дарж файлыг татаж авна уу.
Хүндэтгэсэн,
Нээлттэй засгийн түншлэл Дэмжих нэгж