Буцах
Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2024-2027 оны үйл ажиллагааны Үндэсний V төлөвлөгөөний төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн 3-р хуралдаан боллоо. Төсөлд олборлох үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн орон зай, хог хаягдал, улсын төсөв, эм, эмнэлгийн хэрэгсэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, нээлттэй өгөгдөл, шүүх засаглал, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдал гэсэн нийт 10 зорилт тусгасан байна. Тус хуралдааны дараа яамдаас санал авч Ажлын хэсэг хэлэлцэснээр сүүлийн төслийг эцэслэх юм.
Төслийн сүүлийн хувилбарыг энд дарж татаж авна уу.