Буцах
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 99 дүгээр тушаалаар Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэл (НЗТ)-ийн 2024-2027 оны Үндэсний үйл ажиллаганы 5 дугаар төлөвлөгөөг боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан юм.
Ажлын хэсэг 52 гишүүнтэй ба тэдгээрийн 28 буюу 54%-ийг төрийн байгууллагын төлөөллөөс, 24 буюу 46%-ийг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдүүлжээ. Ажлын хэсгийн гишүүдэд НЗТ-ийн талаар урьдчилсан ойлголт өгөх зорилгоор Ази, номхон далайн бүсийн удирдагчийн үүрэг гүйцэтгэгч Айвигейл Онг, Хараат бус тайлагнах механизмын судалгааны мэргэжилтэн Сара Жэйкобс нартай хамтран семинар зохион байгуулав.
Ажлын хэсгийн анхны хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр зохион байгуулж, өмнөх 4 дүгээр төлөвлөгөөнөөс хэрэгжүүлж дуусгаагүй байгаа үүрэг амлалтыг багтаасан төлөвлөгөөний төслийн эхний хувилбрыг танилцуулж хэлэлцүүлсэн билээ. Анх 13 үүрэг амлалт дэвшүүлж санал солилцож байсан ба сар гаруй хугацаанд Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээр 4 удаа, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн 4 удаа хуралдаж, цахимаар 3 удаа санал авч, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсны үр дүнд нийт 9 зорилт бүхий үүрэг амлалтыг өгөхөөр тогтлоо.
Төлөвлөгөөний төсөлд 20 төрийн байгууллага, 28 төрийн бус байгууллагаас санал ирүүлсэн бөгөөд Ажлын хэсэг эдгээр саналыг НЗТ-ийн Хараат бус тайлагнах механизмаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэлэлцэж төслийн эцсийн хувилбарыг бэлдэв. Ийнхүү Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн III хуралдаанаар төсөл хэлэлцэж ба НЗТ-ийн үндэсний үйл ажиллагааны 5-р төлөвлөгөөг албажуулан батлав. Төлөвлөгөөг монгол хэлээр энд дарж, англи хэлээр энд дарж татна уу.
Санал ирүүлсэн байгууллагууд:
Төрийн байгууллага (Ажлын хэсэгт орсон):
ЭЗХЯ, СаЯ, ХЗДХЯ, УУХҮЯ, БОАЖЯ, ЦХХХЯ, НЗДТГ, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, АТГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Шинэ сэргэлийн бодлого хурдасгуур төв”
Төрийн бус байгууллага (Ажлын хэсэгт орсон):
Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн, Стратеги Академи, Транспэрэнси Интернешнл Монгол, Азийн сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Байгаль эхийн аврал сан, Бодлогод залуусын хяналт, Глоб интернешнл, Залуу судлаачдыг дэмжих сан, Залуус эрүүл мэнд төв, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, Нээлттэй Нийгэм Форум, Сонгогчдын боловсрол төв, Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв, Тунгаахуй өгөгдлийн урлан, Хил хязгааргүй хуульчид, Хүний эрх, хөгжил төв, Хэвлэл мэдээллийн зөвлөл, НЗТ-ийн олон улсын элч төлөөлөгч.
Төрийн байгууллага (Ажлын хэсэгт ороогүй):
ХНХЯ, БХЯ, БХБЯ, ЭМЯ, ХХААХҮЯ
Төрийн бус байгууллага (Ажлын хэсэгт ороогүй):
Олборлох үйлдвэрийн ил тод байдал санаачилга, Түгээмэл хөгжил ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо, Фридрих Эбертийн сан, Ханнс-Зайделийн сан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо