Буцах

ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

19 Jan 2024 share

Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлсийг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой, ялангуяа нийгмийн эгэх хариуцлага, ил тод байдал, нээлттэй байдал, ардчилсан ёс, шударга ёс, иргэний орон зайн талаарх судалгаа, дүн шинжилгээтэй танилцах; цаашдын хамтран ажиллах боломж, бололцоогоо хэлэлцэх; оролцогч талууд түншлэлийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлоход хувь нэмэр оруулах зорилгоор 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “Нээлттэй засгийн түншлэлийн эрчимжүүлсэн цахим сургалт” (OGP Virtual Bootcamp) зохион байгууллаа.

Сургалтын “Өнгөрснөө эргэн харвал” эхний хэсгийн үеэр зочин илтгэгч, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор О.Хатанболд “Монгол Улсын ардчилал, иргэний нийгмийн үе шат” сэдэвт илтгэл, Дэлхийн банкны зөвлөх Д.Амарбаясгалан “Нийгмийн эгэх хариуцлага санаачилгын гол үр дүн, цаашид анхаарах асуудал (2016-2020)”, судлаач О.Саранчулуун “Иргэний орон зайн төлөв байдал, түүнийг дэмжих эрх зүйн таатай орчны хэрэгцээ, шаардлага (2021)”, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа “Иргэний оролцооны үнэлгээний аргачлал боловсруулан, ашигласан нь“ сэдвээр мэдээлэл хуваалцав.

Сургалтын “Өнөөдөр бид” гэсэн II хэсэгт Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Халиунгоо “Хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм бэхжүүлэх нь” (Media and Civil Society Strengthening / MACSS) төсөл, “Пипл ин Нийд” ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (Digital inclusion through CSO empowerment / DICE) төсөл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Өөрчлөлтийн дуу хоолой: ИНБ-ууд хариуцлагатай, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэж байна” (Voices of Change: CSOs join forces to advocate for Accountability, Transparency and Public Awareness) төслийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулсан байна.

“Цаашдын зорих цэг, хамтын ажиллагаа” гэсэн III хэсэгт Хөгжлийн төлөө өгөгдөл” НҮТББ-ын Үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмаа “Иргэний нийгмийн хяналтыг өгөгдөлд түшиглэн бэхжүүлэх нь” Мэдлэгийн граф хэрэглүүрийн танилцуулж, Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Болорсайхан хэлэлцүүлэг өрнүүлж, туршлагаа хуваалцлаа.

Мэдээ мэдээлэл
БҮГДИЙГ ҮЗЭХ
Justice Policy Series, Part III: Accountability for Democratic Renewal

Justice Policy Series, Part III: Account...

14 Jun 2022

Evidence from numerous data-producing and governance institutions shows a clear and consistent trend...

OGP Vital Signs – 10 Years of Data in Review

OGP Vital Signs – 10 Years of Data in Re...

21 Jun 2022

The full OGP Vital Signs report was launched as part of the OGP Global Summit. Find a blog post with...

Creating OGP’s Future Together: Shape the Partnership’s New Strategy

Creating OGP’s Future Together: Shape th...

20 Jun 2022

When the Open Government Partnership was founded in 2011, many of those involved said there was magi...

Supreme Audit Institutions: Natural Allies to Open Government

Supreme Audit Institutions: Natural Alli...

22 Jun 2022

Governments are entrusted with the power to collect, allocate, and spend public funds. Supreme Audit...

OPEN GOVERNMENT PARTNERSHIP MULTI-STAKEHOLDER FORUM MEETING WAS HELD

OPEN GOVERNMENT PARTNERSHIP MULTI-STAKEH...

04 Jul 2023

It has been 10 years since Mongolia joined the Open Government Partnership (OGP), which includes mor...

DIVERSE REPRESENTATIVES JOINED "OPEN GOVERNMENT PARTNERSHIP" ROUND TABLE MEETING

DIVERSE REPRESENTATIVES JOINED "OPEN GOV...

04 Jul 2023

Open Government Partnership (OGP) aims to create a government that is more accessible, accountable,...