Буцах
Өнгөрсөн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан "Хүний эрхийн боловсролын арга зүй" сэдэвт симпозиумын салбар болон нэгдсэн хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийн дагуу Монголын Хуульчдын холбоо болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвөөс хамтран Хуулийн сургуулиудын клиник сургалтын төвийн багш нарын уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монголын Хуульчдын холбоон дээр зохион байгууллаа.
Тус уулзалт хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо, Сургалтын хороо болон Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургууль, Орхон их сургууль, Олон Улсын улаанбаатар их сургууль, Сити их сургууль, Идэр их сургууль, Боловсрол Соёл эрх зүйн дээд сургууль, Их засаг их сургууль, Глобал удирдагч их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Чингис-Соосэ их сургуулиудын багш нарын болон бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар Хууль зүйн сургуулиудын клиник төвүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн клиник сүлжээг бий болгох, мөн Монголын Хуульчдын холбоо болон Хууль зүйн сургуулиудын клиник төвүүдийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Энэхүү хэлэлцүүлэг нь
Хууль зүйн клиник төвүүдийн хамтын ажиллагааг сэргээж, хүний эрхийн боловсрол олгох, түгээхэд Хууль зүйн клиникүүд сүлжээ болж ажиллахыг дэмжих;
Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллахад манлайлж дэмжих гэсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидийн Монголын хууль зүйн клиникүүдий холбоонд өгсөн зөвлөмжийн хүрээнд зохион байгуулсан ба мөнхүү зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлэх ёстой. Цаашид 2025 онд зохион байгуулах хүний эрхийн боловсролын ээлжит симпозиумд хэрэгжилтээ бүрэн тайлагнаж, танилцуулах юм.
Симпозиумын зөвлөмжийг энд дарж үзнэ үү.