Буцах
Нээлттэй засгийн түншлэлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх зорилгоор нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоо, ил тод байдал, иргэний орон зайн талаар хэлэлцэж; оролцогч талууд түншлэлийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлохын тулд Нээлттэй засгийн түншлэлийн бодлогын хэлэлцүүлэг 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 28 төрийн бус байгууллагын төлөөлөлтэйгээр болов.
“Нээлттэй засгийн түншлэлийн яриа хэлцээ, санаачилга” -ын талаар Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Болорсайхан, “Бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх иргэний нийгмийн байгууллагын оролцоо” судалгааны үр дүнг “Пипл ин Нийд” ОУТББ-ын Хөтөлбөр хариуцсан захирал Д.Амаржаргал танилцуулж, “Төрийн бус байгууллагын талаарх зохицуулалт, журам, практик” илтгэлийг судлаач О.Саранчулуун өндөр хөгжилтэй улсууд жишээлэн хуваалцлаа.
Хэлэлцүүлгийн үеэр төрийн бус байгууллагын бүртгэл, тайлан, санхүүжилт, татвар, нийгмийн даатгалын талаарх тулгамдсан асуудал, бэрхшээл, сорил, үйл баримт хуваалцаж, хэлэлцлээ. Дараагийн хэлэлцүүлгийг эдгээр нэр дурдсан тулгамдсан асуудлыг хамруулан төрийн байгуулагын төлөөлөлтэй хэлэлцэх, мөн төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, цаашидын дэмжлэг, туслалцааны боломж, бололцоог ярих хүсэлтэйг илэрхийлэв.
Хэлэлцүүлгийн бичлэг энд дарж үзнэ үү.