Буцах
Нээлттэй засгийн түншлэлийн дугуй ширээний уулзалтыг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрийн бус байгууллагын төлөөлөлтэй цахимаар зохион байгууллаа. Уулзалтад Азийн сан, Монголын Эмнести Интернэшнл, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. Уулзалтын үеэр Үндэсний үйл ажиллагааны 4-р төлөвлөгөөнд Хараат бус тайлагнах механизмаас ирүүлсэн үнэлгээ, тайлан болон Үндэсний үйл ажиллагааны 5-р төлөвлөгөөний 1-р улирлын хэрэгжилтийг танилцуулсан юм. Дугуй ширээний уулзалтад оролцогчдоос жил бүр зохион байгуулдаг “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног” арга хэмжээг дэмжин ажиллах, Үндэсний үйл ажиллагааны 5-р төлөвлөгөөг хамтран идэвхжүүлэх, мэдээлэл солилцох уулзалтыг тогтмол зохион байгуулахыг онцолж, санал гаргав. Цаашид Үндэсний үйл ажиллагааны 5-р төлөвлөгөөний хэрэгжилтэд ИНБ, ТББ-ын төлөөллийг идэвхтэй оролцуулах, бодит үр дүн гаргах зорилтуудад хамтран ажиллах дээр анхаарахаар хэлэлцлээ.
OPEN GOVERNMENT PARTNERSHIP ROUND TABLE MEETING ORGANIZED ELECTRONICALLY
The Open Government Partnership Roundtable meeting was held online on May 20, 2024, with representatives of non-government organizations. Representatives of the Asian Foundation, Amnesty International of Mongolia, and the International Republican Institute participated in the meeting. During the meeting, the evaluation and report submitted by the Independent Reporting Mechanism for the 4th National Action Plan and the implementation of the 1st quarter of the 5th National Action Plan were presented. The participants of the roundtable emphasized and made proposals to support the annual "Open Government Partnership Week," to jointly activate the 5th National Action Plan, and to hold regular information exchange meetings. In the future, it was discussed that the focus should be on the active participation of representatives of CSOs and NGOs in the implementation of the 5th National Action Plan and cooperation in achieving real results.