Буцах
Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цахимаар зохион байгуулагдаж дараах асуудал, саналыг хэлэлцлээ:
-Үндэсний үйл ажиллагааны 5-р төлөвлөгөөнд 1-р улирлын хэрэгжилт ирүүлээгүй байгууллага мэдээллээ бэлдэж Ажлын албанд хүргүүлэх;
-Үндэсний үйл ажиллагааны 5-р төлөвлөгөөнд заасны дагуу улирал тутамд явцын мэдээлэл илгээх мөн хагас жил тутам хэрэгжилтийн явцын тайланг боловсруулахад анхаарч мэдээллийг тухай бүр бэлдэх;
-Улирал тутам болон хагас жилийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг Манлайлж хэрэгжүүлэх байгууллага, Дэмжин ажиллах байгууллага нэг бүрт Ажлын албанаас сануулдах байх;
-Манлайлж хэрэгжүүлэх байгууллага, Дэмжин ажиллах байгууллага нэг бүрийн түвшинд хэрэгжилтийн тайлан хариуцсан албан тушаалтныг томилох, түүгээр дамжуулан мэдээлэл илгээх, хуваалцдаг байх;
- Төлөвлөгөөний хугацаа дөхөж байгаа үүрэг амлалтыг тусгайлан хариуцсан байгууллагад сануулдаг байх;
-Байгууллага тус бүрийн тайлан хариуцсан албан тушаалтанд мэдээлэл илгээх, сануулах.
Мөн Нээлттэй засгийн түншлэлийн олон улсын санаачилга болох “Нээлттэй засгийн долоо хоног” арга хэмжээг 2024 оны 5 дугаар сарын 27-31 өдөр Монгол Улсын 21 аймаг, нийслэлд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байна.
THE 5TH MEETING OF THE OPEN GOVERNMENT PARTNERSHIP NATIONAL COUNCIL HAS BEEN ORGANIZED
The regular meeting of the National Council of the Open Government Partnership was held online on May 21, 2024, and the following issues and proposals were discussed:
- Organizations that have not submitted the implementation report for the 1st quarter of the 5th National Action Plan should prepare the information and submit it to the OGP Support Unit;
- According to the 5th National Action Plan, progress information should be sent every quarter, and detailed reports of self-evaluation should be prepared every half year;
- Information about the progress of implementation on a quarterly and half-yearly basis will be reminded by the OGP Support Unit of each Lead Implementing Organization and Supporting Organization;
- An official responsible for implementation reports should be appointed at each level of the Lead Implementing Organization and Supporting Organization and the OGP Support Unit shall send and share information through them;
- The specially responsible organization will be reminded of the commitments approaching the plan period;
- Information and reminders will be sent to the reporting officer of each organization.
Additionally, the Open Government Week, an international initiative of the Open Government Partnership, will be celebrated in the 21 provinces and the capital of Mongolia from May 27-31, 2024, and preparations are underway.