Буцах

"КИНО УРЛАГААР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙГ ТУНХАГЛАХ НЬ” ФОРУМЫН УРИАЛГА

10 Dec 2023 share

Хүний эрхийг хангах Үндэсний хороотой хамтран зохион байгуулсан "Хархорум" олон улсын кино наадмын үеэрх 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Кино урлагаар дамжуулж хүний эрхийг тунхаглах нь" форумын 136 оролцогчийн хэлэлцэн түгээж байгаа уриалгыг хүргэж байна. Татаж авахыг хүсвэл энд дарна уу.


УРИАЛГА

“Хархорум” олон улсын кино наадам 2023 онд анх удаа зохион байгуулагдаж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулан хүний эрхийн сэдвээр туурвисан кино бүтээлүүдийг үзэгчдэд толилууллаа.

Олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан “Кино урлагаар дамжуулан хүний эрхийг тунхаглах нь” форумд оролцогч бид киноны уран бүтээлчиддээ хандан дараах уриалгыг гаргаж байна.

Иргэнээ дээдэлдэг ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг хангах нь улс төр, нийгэм, олон нийтийн анхаарлын төвд байх нь зүй ёс бөгөөд хүний аливаа эрхийн зөрчил нь шударга ёс, хууль дээдлэх ёсонд үл нийцнэ. Хүний эрхийн зөрчлийн асуудал уран бүтээлч бидний эмзэглэж явдаг сэдэв билээ. Кино уран бүтээлээрээ хүний эрхийн зөрчлүүд, ялангуяа хүний эрхийн нэн ноцтой зөрчил болох авлига, хээл хахуулын асуудлыг хөндөн уран сайхны аргаар илэрхийлэх нь бидний нийгмийн өмнө хүлээх хариуцлага, үүрэгтэй шууд холбоотой. Иймд уран бүтээлдээ хүний эрхийн асуудлыг хөндөхдөө дараах зүйлийг чухалчлан анхаарахыг уриалж байна.

Нэгдүгээрт, хүний эрхийн мэдрэмжээ сайжруулж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх. Үүний тулд уран бүтээлээ туурвихдаа дор дурдсан хэм хэмжээг сахих.

  • Аливаа хэлбэрийн алагчлал, нас хүйс, үндэс угсаа, гарал үүслээр ялгаварлан гадуурхах, дээрэлхэн тохуурхах, үндэсний болон бэлгийн цөөнх, нийгмийн бусад бүлгийн эсрэг үзэн ядах үзлийг өөгшүүлэх, дэвэргэх, хэт үндсэрхэх үзлийг хөөрөгдөн турхирахыг үл тэвчих.

  • Хүний эрхийн асуудлыг хөндөхдөө туйлшрал, төөрөгдлөөс сэргийлж, хүний эрхийн зөрчилд тулгуурласан гол явдлынхаа драмын зөрчлийг тайлах, үр дүн, үр дагаварыг шийдвэрлэхдээ ёс зүйн ухаалаг сонголт хийж, ёс суртахууны хэм хэмжээнд нийцсэн байхад анхаарах.

Хоёрдугаарт, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, уран бүтээлдээ хууль, эрх зүйн зөвлөгөө авч хэвших ба кино урлагаар дагнан мэргэшсэн хуульч бэлтгэхэд анхаарах,

Гуравдугаарт, өөрсдийн туурвисан уран сайхны болон баримтат киногоо ашиглан үзэгчдийнхээ хүний эрхийн мэдлэг боловрол, урлагийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалах нөлөөллийн ажилд оролцох, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах,

Дөрөвдүгээрт, уран бүтээлчдийн эрхийг хамгаалах, ялангуяа хөдөлмөрлөх эрх, зохиогчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, ажлын байрандаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд байнга анхаарал тавих,

Тавдугаарт, урлагийн чиглэлийн их сургуулиудын хөтөлбөрт хүний эрхийн хичээл оруулах шаардлагатай болохыг ойлгох, уриалан дуудах.

Улаанбаатар хот

2023.12.10

Мэдээ мэдээлэл
БҮГДИЙГ ҮЗЭХ
Justice Policy Series, Part III: Accountability for Democratic Renewal

Justice Policy Series, Part III: Account...

14 Jun 2022

Evidence from numerous data-producing and governance institutions shows a clear and consistent trend...

OGP Vital Signs – 10 Years of Data in Review

OGP Vital Signs – 10 Years of Data in Re...

21 Jun 2022

The full OGP Vital Signs report was launched as part of the OGP Global Summit. Find a blog post with...

Creating OGP’s Future Together: Shape the Partnership’s New Strategy

Creating OGP’s Future Together: Shape th...

20 Jun 2022

When the Open Government Partnership was founded in 2011, many of those involved said there was magi...

Supreme Audit Institutions: Natural Allies to Open Government

Supreme Audit Institutions: Natural Alli...

22 Jun 2022

Governments are entrusted with the power to collect, allocate, and spend public funds. Supreme Audit...

OPEN GOVERNMENT PARTNERSHIP MULTI-STAKEHOLDER FORUM MEETING WAS HELD

OPEN GOVERNMENT PARTNERSHIP MULTI-STAKEH...

04 Jul 2023

It has been 10 years since Mongolia joined the Open Government Partnership (OGP), which includes mor...

DIVERSE REPRESENTATIVES JOINED "OPEN GOVERNMENT PARTNERSHIP" ROUND TABLE MEETING

DIVERSE REPRESENTATIVES JOINED "OPEN GOV...

04 Jul 2023

Open Government Partnership (OGP) aims to create a government that is more accessible, accountable,...