OGP-ийн шинэ стратегийг хамтран бүтээе!
Ярилцлага зохион байгуулах, нэгдэхийн тулд шаардлагатай бүх материалыг олж, OGP өнөөдөр болон маргаашийн сорилтуудыг хэрхэн даван туулах талаар санал бодлоо хуваалцаарай.
1.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө I - 2014-2016 он
o Монгол Улсын НЗТ-ийн 2014-2016 оны анхны ҮАҮТ-нд 3 чиглэлийн 35 зорилт, арга хэмжээг тусган хэрэгжүүлж ажилласан. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад буюу 2015 онд ЗГХЭГ-аас “Дунд хугацааны өөрийн үнэлгээний тайлан” болон НЗТ-ийн хөндлөнгийн шинжээчдийн “Хараат бус тайлан” гарсан бөгөөд хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Байгаль орчны мэдээллийг ил тод болгох, Төсвийн ил тод байдлыг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны талаар 11-‐11 төвд олон нийтээс ирсэн санал гомдолд хариу мэдээлэх системийг бий болгох гурван зорилт НЗТ-ийн “Од” үнэлгээг авч олон улсын түвшинд сайн жишиг болж үнэлэгдсэн. Гэвч төлөвлөгөөг хэрэгжүүлэх шатанд Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй, Засгийн газар, иргэний нийгмийн хамтын ажиллагаа хангалттай бус гэж дүгнэгдсэн.
2.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө II - 2016-2018 он
o Монгол Улсын НЗТ-ийн 2016-2018 оны II дахь ҮАҮТ нь 13 зорилтот үйл ажиллагаа бүхий үүрэг амлалтыг агуулсан бөгөөд эдгээр 13 үүрэг амлалт нь төрийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн төлөөллийн оролцоо бүхий хэлэлцүүлгүүдээс дэвшүүлсэн чиглэл, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх арга зам, үйл ажиллагааны саналд үндэслэгдэн боловсруулагдсан билээ. Гэвч 2017 онд Засгийн газраас “Дунд хугацааны өөрийн үнэлгээний тайлан” хийгдээгүйгээс болж НЗТ-ийн хөндлөнгийн шинжээчдийн “Хараат бус тайлан” мөн хийгдэхгүй хойшлогдсон болно.
3.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III – 2018-2020/2019-2021 он
o Монгол Улсын НЗТ-ийн 2018-2020 оны III дахь ҮАҮТ-г боловсруулах явцад иргэний нийгмийн байгууллагууд идэвхи санаачлага гаргаж, төр, иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн оролцоотой хэлэлцэн санал авснаар 13 зорилтыг дэвшүүлсэн билээ. Монгол Улсын Засгийн газар 2018-2020 оны ҮАҮТ-өөг 2018 оны 8-р сарын 31-ний дотор НЗТ-д албан ёсоор хүргүүлээгүйгээс гадна 4 сар хэтрүүлсэн нь НЗТ-ийн зүй процессод харш явдал болсон тул Монгол улсыг “тэгш оны” бүлгээс “сондгой оны” бүлэгт шилжүүлсэн билээ.
4.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө IV - 2021-2023 он
o ҮАҮТ-IV-өөг боловсруулах оролцогч талуудын төлөөлөл бүхий хамтарсан Ажлын хэсгийг 2021.9.21-нд байгуулж, НЗТ-ийн оролцооны шалгуур үзүүлэлтийг хангах бүх шатыг алгасалгүй гүйцэтгэх Газрын зураг болон Үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажилласан.
o Нээлттэй засгийн түншлэлийн 2021-2023 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний 9 үүрэг амлалт нь 2021 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын хугацаанд төр, иргэн, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөллийг оролцуулсан цахим болон танхимаар, нийт 5 удаагийн хэлэлцүүлэг, Ажлын хэсгийн уулзалтуудын саналд үндэслэгдэн боловсруулагдсан болно.
Жил | Гарчиг | Файлын Төрөл | Эх сурвалж | |
---|---|---|---|---|
2021-2023 | Нээлттэй засгийн түншлэлийн Үйл ажиллагааны Үндэсний IV төлөвлөгөө 2021-2023 | НЗТ | татаж авах | |
2021-2023 | Нээлттэй Засгийн Түншлэлийн Үндэсний Төлөвлөгөөний Тайлан 2021-2023 | .docx | НЗТ | татаж авах |
2021-2023 | Нээлттэй засаглалын түншлэлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн (монгол хувилбар) | НЗТ | татаж авах | |
2023 | ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ДӨРӨВДҮГЭЭР ТАЙЛАН | НЗТ | татаж авах | |
2023 | ХҮҮХДИЙН ЭРХ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТАЛААРХ ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЖУРАМ, СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭД НЭЭЛТТЭЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТАЙЛАН, ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ | НЗТ | татаж авах | |
2023 | ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАЛААРХ ТҮРГЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН | НЗТ | татаж авах | |
2023 | НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ ЭРХИЙН МЕХАНИЗМЫН ЗӨВЛӨМЖИЙН НЭГТГЭЛ | НЗТ | татаж авах | |
2023 | ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ | ХЭХҮХ | татаж авах | |
2023 | МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН 2024-2027 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ V ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ, ТАНИЛЦУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ | НЗТ | татаж авах | |
2023 | МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН 2024-2027 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ V ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХУВААРЬ | НЗТ | татаж авах | |
2023 | "Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)" | ХЭХҮХ | татаж авах | |
2023 | ОРОН НУТАГ ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАГНАХ, ИЛТГЭХ ЖУРАМ | ХЭХҮХ | татаж авах | |
2023 | НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө | OGP | татаж авах | |
2022 | Архангай аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Баянхонгор аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Баян-Өлгий аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Булган аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Говь-Алтай аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Говьсүмбэр аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Дархан-Уул аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Дорноговь аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Дорнод аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Дундговь аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Завхан аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Орхон аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Өвөрхангай аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Өмнөговь аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Сүхбаатар аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Сэлэнгэ аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах | |
2022 | Төв аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан - 2022 он | lohrrr | татаж авах |
ЗАСГИЙН ГАЗАР
НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА