OGP

OGP-ийн шинэ стратегийг хамтран бүтээе!

Ярилцлага зохион байгуулах, нэгдэхийн тулд шаардлагатай бүх материалыг олж, OGP өнөөдөр болон маргаашийн сорилтуудыг хэрхэн даван туулах талаар санал бодлоо хуваалцаарай.

Бидний тухай
ҮАҮТ

1.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө I - 2014-2016 он

o Монгол Улсын НЗТ-ийн 2014-2016 оны анхны ҮАҮТ-нд 3 чиглэлийн 35 зорилт, арга хэмжээг тусган хэрэгжүүлж ажилласан. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад буюу 2015 онд ЗГХЭГ-аас “Дунд хугацааны өөрийн үнэлгээний тайлан” болон НЗТ-ийн хөндлөнгийн шинжээчдийн “Хараат бус тайлан” гарсан бөгөөд хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Байгаль орчны мэдээллийг ил тод болгох, Төсвийн ил тод байдлыг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны талаар 11-­‐11 төвд олон нийтээс ирсэн санал гомдолд хариу мэдээлэх системийг бий болгох гурван зорилт НЗТ-ийн “Од” үнэлгээг авч олон улсын түвшинд сайн жишиг болж үнэлэгдсэн. Гэвч төлөвлөгөөг хэрэгжүүлэх шатанд Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй, Засгийн газар, иргэний нийгмийн хамтын ажиллагаа хангалттай бус гэж дүгнэгдсэн.

2.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө II - 2016-2018 он

o Монгол Улсын НЗТ-ийн 2016-2018 оны II дахь ҮАҮТ нь 13 зорилтот үйл ажиллагаа бүхий үүрэг амлалтыг агуулсан бөгөөд эдгээр 13 үүрэг амлалт нь төрийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн төлөөллийн оролцоо бүхий хэлэлцүүлгүүдээс дэвшүүлсэн чиглэл, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх арга зам, үйл ажиллагааны саналд үндэслэгдэн боловсруулагдсан билээ. Гэвч 2017 онд Засгийн газраас “Дунд хугацааны өөрийн үнэлгээний тайлан” хийгдээгүйгээс болж НЗТ-ийн хөндлөнгийн шинжээчдийн “Хараат бус тайлан” мөн хийгдэхгүй хойшлогдсон болно.

3.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III – 2018-2020/2019-2021 он

o Монгол Улсын НЗТ-ийн 2018-2020 оны III дахь ҮАҮТ-г боловсруулах явцад иргэний нийгмийн байгууллагууд идэвхи санаачлага гаргаж, төр, иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн оролцоотой хэлэлцэн санал авснаар 13 зорилтыг дэвшүүлсэн билээ. Монгол Улсын Засгийн газар 2018-2020 оны ҮАҮТ-өөг 2018 оны 8-р сарын 31-ний дотор НЗТ-д албан ёсоор хүргүүлээгүйгээс гадна 4 сар хэтрүүлсэн нь НЗТ-ийн зүй процессод харш явдал болсон тул Монгол улсыг “тэгш оны” бүлгээс “сондгой оны” бүлэгт шилжүүлсэн билээ.

4.Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө IV - 2021-2023 он

o ҮАҮТ-IV-өөг боловсруулах оролцогч талуудын төлөөлөл бүхий хамтарсан Ажлын хэсгийг 2021.9.21-нд байгуулж, НЗТ-ийн оролцооны шалгуур үзүүлэлтийг хангах бүх шатыг алгасалгүй гүйцэтгэх Газрын зураг болон Үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажилласан.

o Нээлттэй засгийн түншлэлийн 2021-2023 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний 9 үүрэг амлалт нь 2021 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын хугацаанд төр, иргэн, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөллийг оролцуулсан цахим болон танхимаар, нийт 5 удаагийн хэлэлцүүлэг, Ажлын хэсгийн уулзалтуудын саналд үндэслэгдэн боловсруулагдсан болно.

Жил Гарчиг Файлын Төрөл Эх сурвалж
2023 НЗТ ҮҮАТ боловсруулах явц .PDF OGP татаж авах
2024 НЗТ-ийн ҮҮАТ-ийн 2024 оны хагас жилийн явцын тайлан PDF OGP татаж авах
2016-2018 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ II ТӨЛӨВЛӨГӨӨ 2016-2018 PDF НЗТ татаж авах
2016-2018 Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө II - 2016-2018 он (Англи хувилбар) PDF НЗТ татаж авах
2016-2018 ҮАҮТ -ний хэрэгжилтийн ИН-ийн үнэлгээний тайнлан 2016-2018 он PDF НЗТ татаж авах
2018-2021 Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III – 2018-2021 он (Монгол хувилбар) PDF НЗТ татаж авах
2018-2021 Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III – 2018-2021 он (Англи хувилбар) PDF НЗТ татаж авах
2021-2023 Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө IV - 2021-2023 он (Монгол хувилбар) PDF НЗТ татаж авах
Мэдээ мэдээлэл
БҮГДИЙГ ҮЗЭХ
ХАРААТ БУС  ТАЙЛАГНАХ МЕХАНИЗМААС МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 5-Р ТӨЛӨВЛӨГӨӨГ ДҮГНЭСЭН ТАЙЛАН ГАРГАЖЭЭ

ХАРААТ БУС ТАЙЛАГНАХ МЕХАНИЗМААС МОНГОЛ...

20 Aug 2024

“Монгол Улсын Нээлттэй Засгийн Түншлэлийн 2024-2027 оны Үндэсний үйл ажиллагааны V төлөвлөгөө” нь НЗ...

НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ 5 ДУГААР ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ЯВЦЫН ТАЙЛАНД САНАЛ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГА...

02 Jul 2024

Нээлттэй засгийн түншлэлийн Монгол Улсын үйл ажиллагааны Үндэсний 5-р төлөвлөгөө (2023-2027 он)-г 20...

IRM REPORT ON NATIONAL ACTION PLAN V CO-CREATION PROCESS

IRM REPORT ON NATIONAL ACTION PLAN V CO-...

02 Jul 2024

The National Action Plan V (2023-2027) of the Open Government Partnership of Mongolia was approved i...

"Ази, Номхон далайн бүсийн сүлжээний Харилцан суралцах туршлага" хуралд оролцов

"Ази, Номхон далайн бүсийн сүлжээний Хар...

28 Jun 2024

"Ази, Номхон далайн бүсийн сүлжээний Харилцан суралцах туршлага" хурал "Улс төрийн эрх мэдэл шилжиж,...

НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН 5-Р ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ 2024 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН ГАРЛАА

НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН 5-Р ТӨЛӨВЛӨГ...

20 Jun 2024

Монгол Улсын Нээлтэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны Үндэсний V төлөвлөгөөг Монгол Улсын сайд, За...

OPEN GOVERNMENT PARTNERSHIP 5TH NATIONAL ACTION PLAN 2024 MID-YEAR IMPLEMENTATION REPORT RELEASED

OPEN GOVERNMENT PARTNERSHIP 5TH NATIONAL...

20 Jun 2024

The Open Open Government Partnership 5th National Action Plan of Mongolia was approved on December 2...

Түнш байгууллагууд
Холбоо барих

ЗАСГИЙН ГАЗАР

С.Тэнгис Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга
26-1121
tengis@ncsp.gov.mn
https://x.com/turiinbuteemj
https://www.facebook.com/turiinbuteemj

НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

116 тоот, Засгийн газрын II байр Нэгдсэн Үндэстний гудамж 5/1 Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Улаанбаатар хот Монгол Улс
51-263698
nchr@cabinet.gov.mn
https://twitter.com/CabinetGovMN
https://www.facebook.com/CabinetGovMN