Буцах

“Харилцан ярилцъя – Хамтдаа шийдье” олон талт хэлэлцүүлэг боллоо

24 May 2023 share

 MASAM II төслийн хүрээнд төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог бэхжүүлэх чиглэлд зохион байгуулсан үйл ажиллагаануудын үр дүн, ололт, сургамж, хамтын шийдлийг эрэлхийлэх зорилготой ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ-ыг Глоб Интернэшнл төвөөс 2023 оны 5 сарын 24-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Сангийн яам, Дэлхийн Банк, ГИТ, Дэлхийн Зөн ОУБ, Хөвсгөл, Дорноговь, Дархан–Уул, Төв, Завхан аймгууд болон Багануур, Сонгинохайрхан дүүргүүдийн ЗДТГ, Дорнод аймгийн ИТХ, ИНБ, болон Булган, Дархан аймгуудын болон Багануур дүүргийн ИНБ-уудын төлөөлөл оролцлоо.

 Хэлэлцүүлгийн үеэр Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Базар “Иргэдийн төсөв” эмхэтгэл боловсруулахын ач холбогдол, хүндрэл бэрхшээл, сургамж, Дорноговь аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга А.Амгаланзаяа Төсвийн хөрөнгө оруулалтын аппликейшний “Иргэдийн оролцоо” цэсээр дамжуулан улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэдээс санал авах үйл явц, Дорнод аймгийн ИНБ-уудын Зөвлөлийн тэргүүн Д.Бүжин Төсвийн болон ОНХС-ний хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоотой хяналт үнэлгээ хийх аргачлал хэрэгжүүлсэн туршлага, Завхан аймгийн Өрнөх Хөгжил ТББ –ын тэргүүн М.Дуламжав Төсвийн хөрөнгө оруулалт – Иргэдийн оролцооны талаарх туршлагаа хуваалцсан юм.

Мөн хэлэлцүүлгийн үеэр оролцогчид төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог бэхжүүлэх чиглэлд хийсэн үйл ажиллагааны ололт амжилт, үр дүнг хэлэлцэн тодорхойлж, учирсан саад бэрхшээл, даван туулсан арга замын талаар ярилцаж, төслийн хүрээний зарим санаачилгын цаашдын тогтвортой байдлыг хангахад хамтын шийдэл эрэлхийлэх чиглэлд ярилцлаа.

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь“ буюу МАСАМ II төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн банк, Глоб Интернэшнл төв, Дэлхийн зөн ОУБ хамтран хэрэгжүүлж байна.

 MASAM II төслийн хүрээнд төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог бэхжүүлэх чиглэлд зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аппликейшнийг ашиглан иргэдээс санал авах үйл ажиллагааг Булган аймагт зохион байгууллаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог хангах зорилгоор нэмэлт цэс хөгжүүллээ

 

 

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Орон нутгийн түвшинд жендэр ба залуучуудад чиглэсэн тогтвортой хөгжилд

Орон нутгийн түвшинд жендэр ба залуучууд...

03 Jun 2022

2030 он хүртэлх хөтөлбөр нь нээлттэй засгийн газрын хөгжлийн загварыг гүнзгийрүүлэх гол хэрэгсэл юм....

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоног: Ардчиллыг шинэчлэх нь нэг удаа

“Нээлттэй Засгийн газар 2022” долоо хоно...

11 Jun 2022

"Нээлттэй засаглалын долоо хоног" нь нийгэмд нээлттэй засаглалыг хөгжүүлэхээр шийдсэн ажилчид, сэтгэ...

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын бүтээлийн товч танилцуулга

Үр дүнгийн загвар: IRM-ийн анхны хамтын...

13 Jun 2022

Энэ жил OGP-ийн бие даасан тайлангийн механизм (IRM) шинэчлэгчдийг амбицтай, хэрэгжих боломжтой амла...

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн сонин бичгийн 3 дахь дугаар гарлаа

"Нийгмийн эгэх хариуцлага" мэдээллийн со...

06 Jan 2023

Глоб Интернэшнл төв (ГИТ)-өөс "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгм...

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр Төв аймгийн төр, иргэд, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллаж байна

Төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэл...

10 Mar 2023

МАSАМ II төслийн хүрээнд төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төв аймг...

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгууллаа

“Оролцоот шийдэл” олон талт хэлэлцүүлгий...

09 Mar 2023

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх...