Буцах

МАСАМ II төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй хамтын ажиллагаа эхлүүлэв

22 Dec 2024 share

Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Глоб Интернэшнл төв /ГИТ/ ТББ-ын МАСАМ II төслийн баг 2021 оны 12 сард төслийн   зорилтот аймаг болох Сэлэнгэ аймагт ажиллалаа. 

Уулзалтын үеэр тус аймгийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийж, МАСАМ II төслийн албан ёсны танилцуулга болон төслийн талаарх санал бодлоо солилцов.

Уулзалтын үеэр төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд бүтээлч, үр дүнтэй хамтын ажиллагаа чухал гэдэгтэй санал нийлж байв. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат “Нийгэмд үйлчилдэг ТББ-уудтай хамтраад, ажлын хэсэг байгуулах замаар орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц хайж болох” тухай хэлэв. Мөн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Бадмаа анхан шатны тусламж үйлчилгээг орон нутагт сайжруулах асуудлыг хөндөн, энэхүү төсөл хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд, хамтран ажиллахаа илэрхийллээ. Сэлэнгэ аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Мөрөн “Төр болон иргэний нийгмийн байгууллагуудын дунд мэдээлэл, ойлголтын зөрүү их байдгийг” онцлоод, цаашид үүнийг шийдэх тал дээр “иргэдэд төлөвлөлтийн шатнаас эхлээд ойлгомжтой хэлбэрээр мэдээллийг хүргэдэг, танилцуулга хийхэд анхаарна” гэв.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...