Буцах
МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Сайн эмнэлэг-Сэтгэлд нийцсэн үйлчилгээ сургалт зохион байгуулж, “СЭСНҮ ” аргачлалаар Тосонцэнгэл сумын ЭМТ-д хамтарсан багийн үнэлгээ хийж, улмаар олон талын оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулан, холбогдох байгуулагуудад зөвлөмж хүргүүлэв.
Сургалтад Тосонцэнгэл сумаас сонгогдсон Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ЗДТГ-ын газрын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, ЭМГ-ын Анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Тосонцэнгэл сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга, ЗДТГ, төрийн байгууллагын төлөөлөл, багийн Засаг дарга-8, ЭМТ-ийн төлөөлөл- 3, ИТХ болон иргэдийн төлөөлөл-14 хүн оролцов. Эрүүл мэндийн салбарын төсвийн шинэчлэлтийн талаар Дэлхийн банкны Эрүүл мэндийн зөвлөх Ц.Уранчимэг, Төсөв, хөрөнгө оруулалт, Иргэдийн төсвийн талаар Дэлхийн банкны Эдийн засгийн зөвлөх Д.Ганчимэг нар мэдээлэл хийж, харилцан санал солилцов. Улмаар төслийн баг, Аймгийн ЗДТГ, ЭМГ-ын төлөөлөл хамтран аргачлалын дагуу үнэлгээ хийв . Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвөөс аргачлалын дагуу цуглуулсан мэдээлэл эх сурвалжуудыг суманд ажилласан баг, Материаллаг орчин, Засаглалын орчин, Сэтгэл зүйн орчингоор нь нэг бүрчлэн үнэлж, дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэг хийсэн. Мөн Үнэлгээний дүн, дүгнэлтийг үндэслэн, бэлдсэн хөтөлбөрийн дагуу ”Сайн эмнэлэг-Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлалын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авав. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл гаргаж, сумын ИТХ, ЗДТГ, ЭМТ, ЕБС хамтран ажиллахаар тохиролцож, сумын ИТХ, ЗДТГ, ЭМТ-д зөвлөмж хүргүүлж холбогдох арга хэмжээ авахаар шийдвэрлэж, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл гаргасан байна.
ЭМТ-ийн дарга Ч.Мөнхболорын сэтгэгдэл видео бичлэг https://www.facebook.com/tosontsengelith/posts/pfbid0wE3YsjW52R9WFkQuTu4vdvQR5T4PDktV48qyg27nXg9564tPhBJWadx9FzGi2vzRl
Тосонцэнгэл сумын ЭМТ-ийн нийгмийн ажилтан Ц.Намжилмаагийн сэтгэгдэл https://www.facebook.com/groups/2151885851749367/posts/3372389873032286/