Буцах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

28 Sep 2022 share

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн

оролцоог ханган нийгмийн эгэх хариуцлагыг хөгжүүлж, бэхжүүлэх боломжийг судлах

зорилгоор “Төсвийн хөрөнгө оруулалт” гар утасны аппликейшнд шинээр тухайлан

хөгжүүлсэн цэсийг ашиглан Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн тухайн газар

нутагт 2023 онд улсын төсвөөс санхүүжүүлэхийг хүсэж буй хөрөнгө оруулалтын төсөл,

арга хэмжээний төлөвлөлтөд өгөх саналыг тандах ажлыг 2022 оны 4-р сард зохион

байгуулав.

Тухайн орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалт (УТХО)-аар хэрэгжиж буй төсөл

арга хэмжээний талаарх мэдээллийг аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх,

үндэсний болон Дархан-Уул аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг олон нийтэд

сурталчлах, Дархан-Уул аймгийн иргэдийн 2023 онд УТХО-аар санхүүжүүлэхийг хүсэж

буй төсөл арга хэмжээний хэрэгцээг тандан судлахад уг туршилтын ажлын ач холбогдол

оршиж байв.

Туршилтад Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн оролцоог хангахын тулд цахим

болон нүүр тулсан уулзалт, мэдээлэл сурталчилгааны аяныг Глоб Интернэшнл Төв (ГИТ)

болон орон нутгийн Орхон 21-р Зуун Төв 4 сарын 4-нөөс 30-ны өдрүүдэд зохион

байгуулав.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшнийг хэрхэн

ашиглах тухай танилцуулга видео шторкийг өдөр бүр цацаж, зурагт хуудас ашиглан

мэдээлэл хүргэж, төсвийн хөрөнгө оруулалт (ТХО) апп ашиглах заавар бүхий брошюр

бэлтгэж, 500 хувь хэвлүүлж, тараасан. Мөн ТХО апп ашиглах заавар бүхий видео шторк

бэлтгэн орон нутгийн DBS телевизээр ТХО апп ашиглах заавар бүхий видео шторкийг 14

хоногийн турш нэвтрүүлж, “Дарханы мэдээ” сониноор мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэв.

Залуусын оролцоог уриалж, DBS телевизээр ТХО апп-ыг сурталчлан, шууд нэвтрүүлэг

хийх, ЗДТГ-ын “Able” дотоод сүлжээгээр дамжуулан, ТХО апп ашиглан саналаа өгөхийг

уриалах, Дархан-Уул аймгийн хамгийн их хандалттай хэд хэдэн нийгмийн сүлжээгээр

холбогдох мэдээллийг түгээх зэргээр ажилласан. Мөн нүүр тулсан уулзалт, сургалт,

сурталчилгаа хийв. Мэдээлэл сурталчилгааны дээр дурдсан аяны үр дүнд нийт 616 хүн

ТХО аппликейшныг өөрийн гар утсандаа татсанаас нийт 518 хүн бүртгэл хийж, 337 хүн

санал өгсөн. Санал өгсөн нийт 337 иргэний 4 нь Шарын гол сумаас, 3 нь Хонгор сумаас

байсан бол үлдсэн 330 хүн Дархан сумаас санал өгсөн байна. Давхардсан тоогоор 1484

хүн, 27 төслийн саналыг дэмжиж “like” дарсан байна. Иргэдийн идэвх, оролцоог

ажиглахад иргэдийн дунд улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаарх ойлголт мэдээлэл

тааруу, түүнчлэн санал өгөх боломжийн талаар мэдээлэл дутмаг байлаа. Ирүүлсэн

саналын дийлэнх нь дэд бүтэц, бүтээн байгуулалттай холбоотой санал байв. Төслийн баг

хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр мэдээлэл, сурталчилгаа

явуулснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаарх иргэдийн оролцоог хангах нь

учир дутагдалтай, иргэдийн бүтээлч оролцоог хангахын тулд тэдэнд хандсан биечилсэн

сургалт, уулзалт зайлшгүй хийх, иргэдийн харилцан нөлөөлөл чухал гэсэн дүгнэлтэд

хүрсэн.

Туршилтын ажлыг хийснээр төслийн баг иргэдийн идэвх, оролцоог хангахын тулд,

иргэдийн төсвийн болон төсвийн хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг, ойлголтыг

нэмэгдүүлэх, өмнөх жилүүдэд УТХО-аар хийгдсэн ажлуудын үр дүн, ололттой болон

алдаа дутагдалтай талуудыг нээлттэй мэдээлэх, иргэдээр хэрэгцээгээ тодорхойлох дадлага

ажил хийлгэх, ОНХС болон УТХО-ын уялдаа холбоо, ялгаа, заагийг таниулах, ойлгуулах

ажил хийх, мөн шинээр хөгжүүлсэн аппликэйшны ашиглах аргыг хялбаршуулах нь зүйтэй

гэсэн санал дэвшүүлсэн.

https://www.facebook.com/100002071616337/videos/pcb.558532562130829/401820181943033

https://www.facebook.com/100002071616337/videos/pcb.558532562130829/556643702316617

https://www.facebook.com/100002071616337/videos/pcb.557960808854671/1379884115856307

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...

Хүүхдийг Ивээх Сан “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг Дорнод аймагт зохион байгууллаа

Хүүхдийг Ивээх Сан “Төсвийн үйл явцад ни...

24 Feb 2022

Нийгмийн эгэх хариуцлага нь иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр...