Буцах

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

17 Jan 2022 share

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг Сүхбаатар аймагт нэгдүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад аймгийн төрийн байгууллагууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл болсон нийт 20 хүн оролцлоо.Энэхүү сургалт нь “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь ”(MASAM-2) төслийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Уг төсөл Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хэрэгжиж байна.Тус төсөл нь Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төсвийг зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-ын үр дүнтэй оролцоог дэмжиж байна. Ингэснээр төр, ИНБ, иргэд харилцан үр дүнтэйгээр ярилцаж, ойлголцолд хүрэх, хамтын шийд гаргах замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг хамтдаа эрэлхийлж гүйцэтгэх боломж бүрдэх юм.

Төсөлд оролцогч талуудыг чадавхжуулах “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтаар нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоо, ил тод байдал, төрийн санхүүгийн удирдлага, улсын төсөв, төсвийн харилцаа, улсын төсвийн хөрөнгө оруулалт, түүнд иргэд оролцох нь зэрэг мэдлэгийг олгов.Мөн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх үндсэн ойлголт, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний (ЭМАШТҮ) төсөв дэх иргэдийн оролцоо, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийн оролцоот хяналт сэдвүүдээр мэдлэг олгож, Монгол Улс болон олон улсад хэрэгжсэн нийгмийн эгэх хариуцлагын сайн жишээнээс танилцуулж, оролцогчдыг чадавхжууллаа.Цаашид сургалтад оролцогчид орон нутагтаа нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэх санал санаачилгуудыг гаргах, хэрэгжүүлэх, төр захиргааны байгууллагуудтай энэ чиглэлээр үр дүнтэйгээр хамтран ажиллах боломжтой юм. Төслийг орон нутагт хэрэгжүүлэх байгууллагаар “Хараа хүрэхүй” ТББ сонгогдон ажиллаж байна.Сургалтад хамрагдсан оролцогчдын сэтгэгдлээс:
Л.Халтар, Хөдөө Аж Ахуйн Хоршооллын Холбоо, Монгол Ногоо хөтөлбөрийн орон нутаг дахь төлөөлөгч:Бид бүгд л Монгол улсын иргэн. Сургалтад иргэний үүднээс хамрагдаад сэтгэгдэл өндөр байна. Төсөв гэдэг зүйлийг бид өөрсдөөсөө их л хол зүйл гэж боддог байсан. Сургалтаар улс, орон нутгийн төсвийн талаар бид их зүйлийг олж мэдэж, төсөвт иргэд бидний оролцоо их чухал болохыг, мөн оролцох боломж байдгийг, оролцсоноор иргэд бид хүссэн үр дүндээ хүрэх боломжтойг олж харж чадлаа. Аймагт зуу гаруй иргэний нийгмийн байгууллага байдаг бөгөөд бид эвлэлдэн нэгдэж төсвийн үйл ажиллагаа, зарлагдаж буй худалдан авалт, тендерт хамтарсан хяналт тавих хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Би нэг жишээг хэлж чадна. Хэдэн жилийн өмнө манай аймагт нэг хүнсний ногооны зоорь баригдсан бөгөөд тендерийн сонгон шалгаруулалтын явцад иргэд бид оролцоогүйн улмаас баригдсан зоорь чанарын шаардлагыг хангаагүй, тог цахилгаангүй учир одоог хүртэл ашиглагдаагүй л байна. Хэрвээ бид энэ сургалтыг тэр үеэс өмнө авсан байсан бол, иргэд энэ үйл явцад хяналт тавьсан бол ийм явдал тохиолдохгүй байж гэж бодож байна. Одоо сурсан мэдсэнээ ашиглан орон нутагтаа хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хөрөнгийн удирдлагын шатанд оролцож, иргэдийн хяналтыг тавьж байх хүсэлтэй байна.”
О.Баярбаатар, Аймгийн Эрүүл Мэндийн Газрын удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга:"Сургалтад хамрагдсандаа маш их талархаж байна. Аймагт үйл ажиллагаа явуулдаг зуу гаруй иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулж, идэвхжүүлж чадвал бидэнд хамтран ажиллах боломж их байгааг олж харлаа. ЭМБ-ууд дээрээс батлагдсан төсвийг л харж, хүлээж суудаг. Хэрвээ бид иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа амжилттайгаар хамтарч чадвал эрүүл мэндийн салбарын төсвийг зөв зүйтэй төсөвлүүлж, нэн тулгамдсан асуудлаа хамтран шийдүүлэх боломжтойг олж харлаа. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгын чанарт иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын хариуцлагатай, тогтмол, хөндлөнгийн хяналт чухал болох нь харагдаж байна."
Ц.Соёл, “Хараа хүрэхүй” НҮТББ-ын тэргүүн:"Энэ удаагийн сургалтаар бид бүхэн Монгол улсын иргэн бүр зайлшгүй мэдэж байх Монгол улсын төсөвийн бүрдэлт түүний зарцуулалт улмаар иргэд, ИНБ-д, эвсэл, холбоод, Монгол улсынхаа төсөвийг бүрдүүлхэд хувь нэмэрээ оруулж буй хэн бүхэн эвлэлдэн нэгдэж төрийн үйлчилгээнд хяналт тавих, амьдарч буй орчин, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлийн олон олон асуудалыг олж илэрүүлэх, эрэмбэлэх, олон нийтийн эрх ашигт нийцсэн нэн тэргүүнд шаардлагатай ажил үйлчилгээг аймаг, сум, дүүргийн төрийн анхан шатны байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлж өөрсдийн амьдралын чанарыг сайжруулах бүрэн эрхтэйг Монгол улсын хууль дүрэм, журмуудаар баталгаажуулж өгсөн талаар суралцлаа. Нөгөөтэйгүүр Монгол улсын төрийн үйлчилгээ үзүүлж байгаа албан газрууд нь шат шатандаа ил тод, нээлттэй, мэдээлэлтэй байхыг эрмэлзэн мэдээ мэдээлэлийн самбар, олон сайт ажиллуулан мэдээлэл нийтлэн ард иргэдэд хүргэж байгаа боловч иргэд бид төсөв, түүний зарцуулалт, шилэн данс, ил тод гэж ямар мэдээлэлийг хэлэх бид өөрсдөө иргэний оролцоотой төртэйгөө яаж хамтран ажиллах талаар мэдлэг мэдээлэл маш тааруу байна. Иргэн баян бол улс баян гэж зүгээр ч нэг үг биш юм. Иргэн бүр ажилтай, орлоготой байж улс орныхоо төсөвт татвараар дамжуулан маш их хэмжээний мөнгө хуримталуулан түүнийгээ зөв, хэрэгцээт зүйлд нь зарцуулах л чухал." 

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

Хүүхдийг Ивээх Сан “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг Дорнод аймагт зохион байгууллаа

Хүүхдийг Ивээх Сан “Төсвийн үйл явцад ни...

24 Feb 2022

Нийгмийн эгэх хариуцлага нь иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр...