Буцах
Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүл
мэндийн эмнэлгийн онцлогт тохируулан шалгуур үзүүлэлт, мөн шалгуур үзүүлэлтийг
дүгнэх үйлчлүүлэгч, ӨЭМТ-ийн дарга, эмч, сувилагч, ажилтнаас авах бүлгийн ярилцлагын
чиглүүлэх асуулт, эмч, сувилагч, үйлчлүүлэгчээс авах саналын асуулга, сэтгэл ханамжийн
судалгааны асуумжууд, Материаллаг орчны ажиглалтын хуудсыг, хэрхэн дүгнэх загварын
хамт боловсруулсан.
Асуулга, асуумжууд, ажиглалтын хуудсыг Монгол улсын Засгийн газрын 2020 оны 206
дугаар тогтоол, ЭМС-ын холбогдох тушаал шийдвэрүүд, ӨЭМТ-ийн төвийн дүрэм,
ӨЭМТ-ийн бүтэц, үйл ажиллагааны стандарт/MNS 5292:2017/, Глоб интернешнл төвийн
өгсөн чиглэл, сургалтын материал, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр
сарын 04 ний өдрийн А/515 тоот захирамжуудыг үндэслэн боловсруулж, аргачлалын
нэрийг “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал /СЭСҮА/ нэртэй байхаар
шийдвэрлэжээ. Боловсруулсан аргачлалаа багаараа хэлэлцэн эмхэтгэн засварлаж, ном
хэлбэртэй үдэж хавтаслан аймгийн ЭМГ, ЗДТГ-т танилцуулж, санал авахаар 1,1 хувийг
танилцуулж хүлээлгэж өгсөн. Аймгийн ЭМГ-ын бүх хэлтсийн дарга удирдлага уншиж,
танилцаж, хянасан байна.
Сайн эмнэлэг-Сэтгэлд нийцсэн үйлчилгээ аргачлалыг хэрэгжүүлэх хамтарсан багийн
ойлголт нэгтгэх сургалтыг Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн-1, ЭМГ-ын хэлтсийн
дарга -1, мэргэжилтэн-5, аймгийн ИТХ-ын төлөөлөгч-1, Сумын ИТХ-ын төлөөлөгч,
багийн Засаг дарга-4, ӨЭМТ-ийн төлөөлөл-5, ТББ-ын төлөөлөл-6, иргэн-8 нийт 32
оролцогчдыг хамруулан зохион байгуулав. Аймгийн ЗДТГ, ЭМГ, ӨЭМТ, ТББ, иргэдийн
төлөөлөл оролцсон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Сайн эмнэлэг-Сэтгэлд нийцсэн
үйлчилгээ аргачлалыг мөрдөж хэрэгжүүлэх олон талын оролцоот хамтарсан баг байгуулж,
ахлагчийг сонгов. Багийн ахлагч нар төслийн багтай хамтран Сайн эмнэлэг-Сэтгэлд
нийцсэн үйлчилгээ аргачлалын дагуу ажиллахаар тус тус тохирч шийдвэрлэсэн. Төслийн
зорилго, зорилт, үйл ажиллагааг аймгийн ИТХ, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс,
НБХ, ЭМГ, ӨЭМТ, ТББ-ууд нэгдсэн ойлголттой болсон. Үнэлгээ дүгнэлт хийх эрх зүйн
акт, эх сурвалжуудтай танилцаж, үнэлгээний үр дүнг үнэлэх дүгнэх холбогдох
материалуудыг бүрдүүлсэн.
Төрийн байгууллагаас хамтарч ажиллах санал, шийдвэр гарч эхэлсэн. Тухайлбал: Хөвсгөл
аймгийн Засаг дарга ӨЭМТ-үүдтэй байгуулах гэрээг дүгнэх ажлын хэсэгт “Хөвсгөлийн
хөгжил дэвшилд” ТББ-аас төлөөлөл оруулж, холбогдох заалтуудыг хамтран дүгнэхийг
санал болгосон. Улмаар Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Өрхийн эрүүл
мэндийн төвийн гурвалсан гэрээг хамтран дүгнэх АХөвсгөл аймгийн Засаг даргын 2022
оны 04 дүгээр сарын 27 ны өдрийн А/136 тоот захирамж гарав. Мөрөн сумын Гурвангал
ӨЭМТ, Далайн-Элбэрт ӨЭМТ, Дэлгэрмөрөн ӨЭМТ, Хөвсгөл-Энэрэл ӨЭМТ, Энх-Үйлс
ӨЭМТ-үүдэд аргачлалаар 5 дугаар сарын 16 наас 5 дугаар сарын 31 нд үнэлгээ хийж,
ӨЭМТ-үүдэд зөвлөмж өгсөн. Үнэлгээгээр гарсан үр дүнгээр хэлэлцүүлэг зохион
байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнгээр нөлөөлөл үзүүлж, холбогдох байгууллагуудад
зөвлөмж хүргүүлсэн.
МАСАМ II төслийн хүрээнд Глоб Интернэшнл Төвтэй хамтран ажиллаж байгаа орон
нутгийн ТББ-уудыг оролцуулсан үр дүнгээ хэлэлцэх, сайн туршлагаа солилцох уулзалт
2022 оны 7-р сарын 1-2-ны өдрүүдэд Мөрөн хотноо зохион байгуулах үеэр аргачлалыг
танилцуулж үр дүнтэй болохыг төслийн баг хүлээн зөвшөөрч сайн туршлагыг нь бусад
орон нутагт туршиж үзэхээр шийдсэн. Хөвсгөл аймгийн Тосон цэнгэл сумын ӨЭМТ-тд
амжилттай туршсан.
https://gerel.org/327?fbclid=IwAR0VSXIME76qaMykh2e5OSKFn7YZizcT5bddM8LFC0dDi5
QVCruQ2tVppE8