Буцах

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

22 Dec 2021 share

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт  12 дугаар сарын  7-14-ний өдөр амжилттай зохион байгуулав. Сургалтад аймгуудын төрийн байгууллагууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл бүхий нийт 60 хүн оролцлоо.
Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу  MAСAM-2” төслийн үйл ажиллагааны хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм. Уг  төсөл  Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл байгууллагуудын санхүүжилтээр хэрэгжиж байна.

МАСАМ-2 төсөл нь Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төсвийг  зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, ИНБ-ын үр дүнтэй оролцоог дэмжиж байгаа юм. Ингэснээр төр, ИНБ, иргэд харилцан ярилцаж, ойлголцолд хүрэх, хамтын шийд гаргах замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж  үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг хамтдаа эрэлхийлэх, олох, гүйцэтгэх боломж бүрдэнэ.   
Төсөлд оролцогч талуудыг чадавхжуулах “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтаар нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоо, ил тод байдал, төрийн санхүүгийн удирдлага, улсын төсөв, төсвийн харилцаа, улсын төсвийн хөрөнгө оруулалт, түүнд иргэд оролцох нь зэрэг олон талын мэдлэг олголоо. Мөн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх үндсэн ойлголтыг, тус үйлчилгээний төсөв дэх иргэдийн оролцоо, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийн оролцоот хяналт сэдвүүдээр мэдлэг олгож, Монгол Улс болон олон улсад хэрэгжсэн  нийгмийн эгэх хариуцлагын төслийн сайн жишээнээс танилцуулж, оролцогчдыг чадавхжуулав.

Б.Зандраа, Өмнөговь аймгийн өндөр настан: Бүх насны иргэдийн төлөөллийг оролцуулсан сайхан сургалт боллоо. Иргэд идэвхтэй оролцож байж нийгмийн эгэх хариуцлага хөгжих боломжтой гэдгийг их сайн ойлголоо. Улсын төсөв, төсвийн хөрөнгө оруулалтын талаар их зүйлийг олж мэдлээ. Миний хувьд төрд олон жил удирдах алба хашиж явсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг. Төсвийн талаар мэддэг байсан ч энэ сургалтад оролцсоноор мэдлэг маань их цэгцтэй, системтэй боллоо. Ялангуяа төсвийн цагалбарын аль шатанд иргэд оролцож саналаа өгөх, саналаа өгөөд орхих биш цаашид гарч буй шийдвэр бүрд иргэд мөн хяналт тавьж оролцох хэрэгтэйг ойлголоо.
Л.Ширчинсүрэн, Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн дарга:  Би төрийн албан хаагчийн хувьд маш олон мэргэжлийн чиглэлийн сургалтад хамрагдаж ирсэн. Гэхдээ энэ сургалт маш өвөрмөц сургалт байлаа. Анх сургалтад суухаар ирэхдээ миний хувьд   нийгмийн эгэх хариуцлага гэдэг талаар ойлголт байхгүй эргэх гэдэг үгийн “р” үсгийг гээгээд биччихсэн юм болов уу ч гэж бодож байснаа нуухыг хүсэхгүй байна. Харин хоёр өдрийн сургалтад сууснаар их зүйлийг олж мэдлээ. Төрийн албан хаагчид бид өөрсдөө бас иргэд шүү дээ. Төрийн байгууллагууд иргэдтэйгээ үр дүнтэй хамтран ажиллаж, ил тод нээлттэй байх ёстойг сайтар ойлгож авлаа. Төр хэдийгээр нээлттэй, ил тод байхыг хичээж маш олон ажлыг хийж байгаа боловч иргэддээ тэр ажлаа мэдээлэх талаар дутагдалтай байгаа нь харагдаж байна. Бид мэдээллийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх  тал дээр түлхүү ажиллах хэрэгтэйг харлаа. Тэр олон цахим хуудас, шилэн данс, ил тод байдал, төсвийн хөрөнгө оруулалтын цахим мэдээллүүд иргэдэд бараг хүрдэггүй болохыг мэдээд их гайхлаа.  Энэ сургалтаас иргэн, төр хоёр хэрхэн үр дүнтэй хамтран ажиллаж болох вэ гэдэг талаарх мэдлэгийг олж авсан нь гол ололт байлаа. Та бүхэнд баярлалаа.
Т.Урангоо, Дундговь аймгийн “Өлзийт Мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга: Би өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажилладаг. Өрхийн эмнэлгийн ажлын ачаалал их байдаг. Иргэдтэйгээ хамтран ажиллаж эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжээ сайжруулах асар их боломж байгааг олж харж, хамгийн гол нь яаж, хэрхэн гэдэг асуултад хариулт авсандаа маш баяртай байна.
Г.Гантуул, Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн дарга: Манай байгууллага нийгмийн эгэх хариуцлагыг МАСАМ-2 төслийн хүрээнд Дорноговь аймагт хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдон ажиллаж байна. Сургалтаар цаашид хэрхэн ажиллах талаар цогц мэдлэг, мэдээллийг олж авлаа. Олж авсан мэдлэгээ ашиглан нийгмийн эгэх хариуцлагын санал санаачилгыг гарган сумынхаа өрхийн эмнэлэгтэй үр дүнтэй хамтран ажиллах болно.
“Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтад оролцогчид цаашид орон нутагтаа нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэх санал санаачилгууд гаргах, хэрэгжүүлэх, төр захиргааны байгууллагуудтай энэ чиглэлээр үр дүнтэйгээр хамтран ажиллах боломжтой болно.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...

Хүүхдийг Ивээх Сан “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг Дорнод аймагт зохион байгууллаа

Хүүхдийг Ивээх Сан “Төсвийн үйл явцад ни...

24 Feb 2022

Нийгмийн эгэх хариуцлага нь иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр...