Буцах

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

28 Sep 2022 share

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Булган аймагт 10 байгууллагын 50 орчим хүн, Хөвсгөл аймагт 32 хүн, Сэлэнгэ аймагт 80 хүн, Багануур дүүрэгт зохион байгуулсан сургалтад нийт 242 хүн хамрагдсан бол Орхон болон Архангай аймагт хийсэн хэлэлцүүлэг, өдөрлөгт 55 иргэн оролцжээ. 

Багануур дүүргийн ТББ-ууд иргэдэд МАСАМ II төслийн талаар ойлголт өгөх сургалтыг “Нийгмийн эгэх хариуцлага” болон “Төсвийн ил тод байдал” сэдвүүдээр зохион байгуулсан. Багануур дүүргийн 1-р хорооны иргэд болон хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн хэлтэс, Гүн галуутай цогцолбор сургууль, 193, 235 дугаар цэцэрлэгүүд, таксины үйлчилгээ эрхэлдэг Буянт хөлгийн жолоо ХХК-ийн жолооч нарт болон СӨХ-ны ажилчдад нийт 10 удаагийн сургалт явуулсан. Мөн сургалт болгоны төгсгөлд тухайн үед явагдаж байсан ОНХС-ын саналд иргэдийг саналаа өгөхыг уриалж байв. 

Булган аймгийн ТББ-ууд төсвийн хөрөнгө оруулалтын үе шатуудад ил тод, нээлттэй байдлыг хангахад иргэн, төр, ИНБ-ын бүтээлч түншлэлийг нэмэгдүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажилласан. Энэ хүрээнд Булган сумын 6 баг дээр Иргэдийн хяналтын бүлгийн гишүүдийг багийн ЗД, ИТХ-ын төлөөлөгчид, иргэдтэй санал солилцон 30 хүнийг сонгосон ба Иргэдийн хяналтын бүлгийн гишүүдээ чадавхжуулах зорилгоор нийгмийн эгэх хариуцлага, түүний мөн чанар, Шилэн данс, Орон нутгийн хөгжлийн сангийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажилд иргэдийн оролцооны ач холбогдолын талаар сургалт зохион байгуулав. 

Хөвсгөл аймагт Сайн эмнэлэг-Сэтгэлд нийцсэн үйлчилгээ аргачлалыг хэрэгжүүлэх хамтарсан багийн ойлголт нэгтгэх сургалтыг Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн, ЭМГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн Засаг дарга, ӨЭМТ-ийн төлөөлөл, ТББ-ын төлөөлөл, иргэд зэрэгт нийт 32 оролцогчдыг хамруулан зохион байгуулсан. 

Сэлэнгэ аймгийн төслийн баг болох “Эерэг өөрчлөлтийг хамтдаа”, “ Сурагчийн хөтөч” ТББ-ууд нь Аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, худалдан авах ажиллагааны мэргэжилтэнийг оролцуулан Боргүвээ 5-р багийн 80 иргэдэд “Худалдан авах үйл ажиллагаанд иргэд хэрхэн оролцох, ОХНС-п иргэдийн оролцоо, Иргэдийн оролцоо ба нөлөөлөл” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулсан. 

Булган аймгийн вебсайт 

http://bulgan.khural.mn/

Khuvsgul Aimag’s Health Department

https://www.facebook.com/Khuvsgulemg/posts/pfbid0386i8UN5P4tUCT6rmsDEzdNj633bZmyujc722gKYYNa4XjdKRtAbn1peUQH3ZRGedl

https://www.facebook.com/groups/542495237067895





Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...

Хүүхдийг Ивээх Сан “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтыг Дорнод аймагт зохион байгууллаа

Хүүхдийг Ивээх Сан “Төсвийн үйл явцад ни...

24 Feb 2022

Нийгмийн эгэх хариуцлага нь иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр...