Буцах

Архангай аймгийн ИНБ-уудыг чадавхжуулах ахисан түвшний сургалт боллоо

18 Mar 2022 share

Глоб Интернэшнл Төв “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАСАМ II төслийн хүрээнд Архангай аймгийн “Тэгш тусгал” ТББ-тай хамтран, “ИНБ-ын оролцоо ба мониторинг” сэдэвт сургалтыг 3 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд тус аймгийн төв Цэцэрлэг сумд зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь ГИТ-ийн МАСАМ II төслийн багийн зорилтот орон нутгуудад хийж буй 13 дахь сургалт бөгөөд энэ удаад ахисан түвшинд сургалтыг зохиож байгуулж байна.

Тус хоёр өдрийн сургалтад Архангай аймагт үйл ажиллагаагаа явуулдаг ИНБ-ын төлөөлөл, тухайлбал, Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөл, Олны санаачлага Архангайн Зөвлөл,  Монголын эмэгтэйчүүдийн холбооны Архангай аймаг дахь салбар зөвлөл, “Болор сэтгэл”, “Мэдлэгийн сүлжээ” болон “Таны төлөө бид” ТББ-ын төлөөлөл нийт 25 хүн оролцож байна. Сургалтын үр дүнд Архангай аймгийн ИНБ-уудын төлөөллүүд төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлснээр мониторинг хийх чадвартай болох юм. 

“Тэгш тусгал” ТББ нь Финланд улсын Гадаад хэргийн яам болон ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа нь ГИТ-ийн хэрэгжүүлж буй МАСАМ II төсөлтэй нягт уялдаж байгаа юм.   

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...