Буцах

Улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэдээс санал авах гар утасны аппликейшнийг Дархан-Уул аймагт туршлаа

04 Apr 2022 share

Глоб Интернэшнл төв ТББ-ын МАСАМ II төслийн баг нь Дархан-Уул аймгийн “Орхон 21-р зуун” ТББ-тай хамтран Улсын төсвийн хөрөнгө оруулалтад /УТХО/-д иргэдийн оролцоог хангах зорилгоор бүтээсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалт” нэртэй гар утасны аппликейшн ашиглан, саналаа өгөх ажлыг Дархан-Уул аймгийн Дархан суманд туршлаа. 

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог ханган нийгмийн эгэх хариуцлагыг хөгжүүлж бэхжүүлэх боломжийг судлах бөгөөд Дархан-Уул аймгийн иргэд “Төсвийн хөрөнгө оруулалт” нэртэй гар утасны аппликейшнийг Playstore болон Appstore-оос татан авч, саналаа өгөх юм. 

Уг туршилтад Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэдийн оролцоог хангахын тулд цахим болон нүүр тулсан уулзалт, мэдээлэл сурталчилгааны аяныг МАСАМ 2 төслийг Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлэгч Глоб Интернэшнл Төв (ГИТ) болон орон нутгийн Орхон 21-р Зуун Төв 4 сарын 4-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулав.  

УТХО-ын төсөлд иргэдийн саналыг гар утасны аппликейшн ашиглан өгөхөд олон нийтийг уриалсан 14 хоногийн аян хэвлэл мэдээллийн болон олон нийтийн сүлжээгээр явагдах бөгөөд “Орхон 21-р зуун” ТББ хариуцан ажиллана. Аяны хүрээнд хэд хэдэн үйл ажиллагаа хийгдэнэ. Нэгдүгээрт, Дархан сумын Засаг дарга, тус сумын 18 багийн Засаг дарга, иргэдийн төлөөлөлтэй 4 сарын 5-ны өдөр уулзалт хийж, УТХО-д санал өгөх туршилтын аппликейшнийг танилцууллаа. Уг туршилтын хоёр дахь үйл ажиллагаа нь аппликейшнийг ашиглан, саналаа өгсөн иргэдээс ярилцлага авч, олон нийтэд түгээв.  

“Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшн нь үндсэн 4 хуудастай. Үндсэн цэс нь Дархан-Уул аймгийн иргэдэд аймгийнхаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй танилцах боломж олгоно. Түүнчлэн, Дархан-Уул аймагт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалт, олгосон санхүүжилт, гүйцэтгэл, иргэдийн өгсөн төслийн саналууд эрэмбэгдсэн хэлбэрээр харагдана. Харин “Шинэ санал” товчлуурын тусламжтайгаар иргэд саналаа өгнө. Бусад гурван хуудаснаас /“Саналууд”, “Хэрэгжиж буй”, “Үр ашиг”/ Дархан-Уул аймагт хэрэгжиж буй УТХО-ын төслүүдийн явц, санал өгсөн төслүүд, тэдгээрийн үр ашгийн талаарх мэдээллийг харах боломжтой хэлбэрээр  хөгжүүлэлт хийгдсэн байна.

Туршилтын үр дүнд тулгуурлан цаашид сайжруулах, анхаарах зүйлсийн саналыг дараах бүлэг тус бүрээр томьёолов.

1.      Иргэдийн идэвх, оролцоог хангахын тулд

  • Иргэдийн төсвийн болон төсвийн хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх.

  • Өмнөх жилүүдэд УТХО-аар хийгдсэн ажлуудын үр дүн, ололттой болон алдаа дутагдалтай талуудыг нээлттэй мэдээлэх.

  • Иргэд хэрэгцээгээ тодорхойлох дадлага ажил хийлгэх.

  • ОНХС болон УТХО-ын уялдаа холбоо, ялгаа, заагийг таниулах, ойлгуулах.

2.     Техникийн үзүүлэлтийг сайжруулахын тулд:

  •  Код авах үйл явцыг түргэсгэх. Код ирэхгүйн улмаас иргэд код авах үйлдлийг олон дахин давтсанаар блоклуулсан учир санал өгөхгүй орхих тохиолдол түгээмэл байсан.

  • Гар утасны апп хэрэглэж санал өгөх алхмын тоог цөөлөх саналыг ихэнх иргэд  тавьсан.

  • АПП нь 2 үндсэн цэстэй байвал хэрэглэхэд хялбар байна гэсэн санал гарсан. Үүнд ТХО- ын талаар мэдээлэл авах хэсэг, мөн ТХО-д санал өгөх хэсэг. 

УТХО-д уг аппликейшнийг ашиглан санал өгөх туршилтын үйл явц нь хэд хэдэн алхамтай. Иргэн хүн утасны дугаараа ашиглан нэвтэрсний дараа хийх эхний алхам нь оршин сууж буй сумаа, хоёр дахь нь багаа сонгоно. Алхам 3 нь утасны дугаараа оруулсны дараа дугаар дээрээ ирсэн баталгаажуулах кодыг оруулснаар мэдээлэл авах, саналаа өгөх боломжтой юм.

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...