Буцах
Глоб Интернэшнл төв ТББ-ын МАСАМ II төслийн баг 2022 оны 1 дүгээр сарын 10-наас 21-ний өдрүүдэд зорилтот гурван аймаг болох Архангай, Хөвсгөл, Булган аймгуудын төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж МАСАМ II төслийн төслийн албан ёсны танилцуулга хийж, төслийн талаарх санал бодлоо солилцлоо. Мөн, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг чадавхжуулах 4 модулиас бүрдсэн сургалтыг зохион байгуулав. Энэхүү дөрвөн модуль сургалт нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагынхны төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
МАСАМ II төслийн багийн хэрэгжүүлж буй гурав дахь үйл ажиллагаа нь олон талын төлөөллүүдийн дунд зохион байгуулах “Оролцоот шийдэл” хэлэлцүүлэг. Хэлэлцүүлэг нь хоёр зорилгын хүрээнд, тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт болон хөрөнгийн удирдлагад болон эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд аймаг, сумдын хэмжээнд тулгамдаад буй асуудлыг олон талын оролцоонд тулгуурлан тодорхойлох, тодорхойлсон асуудлуудаа хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлж, хамтын үйл ажиллагааны стратеги боловсруулах юм.