Буцах

Сонгинохайрхан дүүргийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд асуудлаа тодорхойлов

10 Nov 2022 share

Глоб Интернэшнл төв ТББ-ын МАСАМ II төслийн баг Сонгинохайрхан дүүргийн иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг чадавхжуулах хоёр үйл ажиллагааг 2 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тухайлбал, нэгдүгээрт, Сонгинохайрхан дүүргийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийг чадавхжуулах 4 модулиас бүрдсэн сургалтыг MN Tower-ын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтад тус дүүргийн ЗДТГ-ын гурван төлөөлөл болон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын 22 төлөөлөл, нийт 25 хүн оролцлоо. Сургалтад оролцогсод төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэгтэй болж, цаашид иргэдийг хэрхэн татан оролцуулах талаар Монгол Улсын болон олон улсын сайн жишээнүүдээс суралцлаа.

Хоёрдугаарт, 2 дугаар сарын 18-ны өдрийн 14:00–17:00 цагт иргэд, ИНБ-ууд оролцсон “Оролцоот шийдэл” нэртэй хэлэлцүүлгийг мөн MN Tower-ын хурлын танхимд зохион байгуулав. Хэлэлцүүлгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт болон хөрөнгийн удирдлага, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд дүүрэг, хороодын хэмжээнд тулгамдаад буй асуудлыг иргэд, ИНБ-уудын оролцоонд тулгуурлан тодорхойлж, улмаар хэрхэн үр дүнтэй, бүтээлчээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлэв. Хэлэлцүүлгийн үр дүнд цаашид бүтээлчээр хамтран ажиллах стратегиа тодорхойлох зорилготой байсан ч Сонгинохайрхан дүүргийн төрийн болон эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийж, хэлэлцүүлэгт оролцож чадаагүй учир энэхүү стратеги төлөвлөгөө боловсруулах боломж бүрдсэнгүй.  

Амжилтын түүх
БҮГДИЙГ ҮЗЭХ
Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих аргачлал

Хөвсгөл аймаг -Сайн эмнэлгийг дэмжих арг...

28 Sep 2022

Хөвсгөл аймгийн төслийн баг Сайн эмнэлгийг дэмжих аргачлалыг анхан шатны эрүүлмэндийн эмнэлгийн онцл...

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн саналыг тандах

Дархан-Уул – Аппликейшн ашиглан иргэдийн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийноролцоог ханган нийгмий...

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариуцлагын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Орон нутгийн ТББ-ууд нийгмийн эгэх хариу...

28 Sep 2022

МАСАМ II төслийн хүрээнд хамтран ажиллаж буй орон нутгийн ТББ-ууд санаачлан нийгмийн эгэх хариуцлагы...

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн эмнэлэг- Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” аргачлал хэрэгжүүлсэн нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд “Сайн...

28 Sep 2022

МАСАМ II төслийн баг хамтран 2022 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл...

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах тухай сургалт болов

Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцла...

22 Dec 2021

Хүүхдийг Ивээх Сангаас “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах...

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт сургалт зохион байгуулагдлаа

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтий...

17 Jan 2022

Хүүхдийг Ивээх Сангийн хамт олон “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгсли...